Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа...
Тэр эхнэрээ үзэн яддаг байлаа. Бүтэн 20 жил хамт амьдрахдаа сүүлийн жил гаруй хугацаанд улам ихээр дургүй нь хүрэх болжээ. Эхнэр нь өглөө сэрээд “Сайхан амарсан уу нар минь. Өнөөдөр сайхан өдөр болох нь дээ” гэж хэлэх бүрт нь түүний туранхай гар, нойрмог нүд дургүйг нь хүргэнэ. Хуримны дараах хэдэн жил гайгүй байсан боловч сүүлийн үед заримдаа цохиод авмаар санагдах болжээ.
Тийм үедээ хахир хоолойгоор “Хурдлаач” гэх мэтээр цахиртан хэлэхдээ гараа атган арай л цохилгүй өнгөрдөг болов. Гэвч эхнэр нь амьдралд яарахгүй байлаа. Тэр нөхрийнхөө ийм зан авирын шалтгааныг мэддэг, гурван жил гаран уулзаж буй бүсгүйг нь хүртэл мэддэг байлаа.
Гэтэл тэдгээр бичиг баримтан дунд огт харагдаж байгаагүй хавтастай цааснууд байхыг олж хараад онгойлгож үзтэл эхнэрийнх нь нэр бүхий шинжилгээний материалууд, онош дүгнэлтүүд байхыг унших нь тэр. Нуруугаар нь хүйт дааж, тогонд цохиулах мэт чичрэв. ӨВЧТЭЙ
Тэр интернет рүү орж, эхнэрийнхээ оношийг бичээд хайтал өвчний тухай дэлгэрэнгүй мэдээлэл дунд 6-18 сарын настай гэсэн өгүүлбэр байв. Онош хэзээ гарсаныг үзвэл бараг хагас жил болжээ. Эхнэр нь түүнийг бараг цаг шахам хүлээгээд гарчээ.Гадаа намар болж, навчис шаргалтан, зөрөн өнгөрөх хүмүүсийн нүд аз жаргалаар гэрэлтэнэ. Түүнд өөрийгөө өрөвдөх сэтгэл төрөв.
Өмнө нь тэр өөрөөсөө бусдыг өрөвдөн, тэдний амьдралд саад болохгүйн тулд өөрийнхөө тухай хэнд ч хэлээгүй билээ. Тэр анх удаа уйлав. Нөхөр нь гэртээ сандран гүйж яах аа мэдэхгүй болжээ. Тэр 20 жилийн өмнө эхнэрээ яаж хайрлаж байснаа санав. Тэр олон жил байгаагүй юм шиг, бүх амьдрал тэдний өмнө байгаа юм шиг санагдаж байлаа. Тэр эхнэрийнхээ дэргэдээс холдолгүй хамт байх мөч бүрийг алдахгүйг хичээн амьдарч эхлэв.
Хэн нэг нь түүнд ганцхан сарын өмнө тэр эхнэрээ үзэн ядаж салахыг хүсч байсныг сануулбал тэрбээр “Тэр чинь би биш” гэх байлаа. Тэр эхнэрээ амьдралаас хэрхэн холдож байгааг харж, шөнө сэмээрхэн уйлж байгааг нь мэдэж байлаа. Эхнэр нь түүнтэй хоёр сар хамт амьдраад хорвоог орхижээ. Гашуудлын нулимс түүнийг мянган жилээр хөгшрүүлсэн мэт санагдаж байв.
Гэртээ эхнэрийнхээ юмсыг янзалж байгаад шинэ жилээр бичсэн хүслийн цаасыг олж нээтэл– Сүүлчийн амьсгалаа дуустал нөхөртэйгээ хамт аз жаргалтай байх гэсэн үгс харагдав. Шинэ жилээр шивнэсэн хүсэл биелдэг гэдэг. Учир нь нөхөр нь “Эрх чөлөөтэй болох” гэж хүссэн байлаа. Хүн бүр хүссэнээ л авдаг…