Дээрхийн Гэгээн XIV Далай Лам: Бидэнд үнэний хүч байгаа, харин Хятадад бууны хүч бий
Дээрхийн Гэгээн XIV Далай Лам "Бидэнд үнэний хүч байгаа, харин Хятадад бууны хүч бий. Эцсийн эцэст үнэн гэдэг буунаас илүү хүчтэй гэдгийг тэд мэдэх болно. Хятад бол дэлхий дээрх хамгийн олон буддын шашин шүтдэг иргэдтэй улс. Удахгүй тэдгээр хүмүүс бидний шүтдэг буддын шашин илүү үнэн болохыг тэд ухаарна." гэсэн мэдэгдэл гаргажээ.
Саяхан Хятадыг эрх баригчид Далай Ламын хойд дүрийг тодруулах асуудлыг хөндсөн юм. Энэ үйлдлийг олон тооны буддын шашинтай иргэд одоогийн Далай Лам амьд байхад тохирохгүй зүйл гэж үзсэн. Дээрхийн Гэгээнтэн өөрөө хойд дүрээ тодруулах хүсэлгүй байгаа ч Коммунист намын удирдлага Далай Ламын дараагийн дүр заавал байх ёстой гэж үзэж байгаа аж.
Энэ тал дээр Дээрхийн Гэгээнтэн өөрөө "Би хэдийгээр 80 гарсан боловч ануухнаараа байна. Тийм болохоор хойд дүрийг маань яагаад тодруулах гээд байгаа юм бэ?" гэж хэлжээ.