Туркын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Ливи улс руу цэргээ илгээхээр болжээ
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Ливи улс руу цэрэг илгээх болсноо мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар энэхүү шийдвэр нь Ливийн засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Удаан үргэлжилж буй мөргөлдөөнөөс болоод Ливи улсын дотоод байдал эмх замбраагүй байдал ноёлсон билээ. Тийм учраас Турк нөхцөл байдлыг далимдуулан тус улсын нутаг дэвсгэрт нөлөөгөө тогтоохын тулд ийм үйлдэл гэргэж байна гэж үзэх хүмүүс олон байгаа.
Эрдоган харин "Ливи улсын албан ёсны засгийн газрын гаргасан хүсэлтийн дагуу бид цэргийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Мөн би энэ шийдвэрийг дангаараа гаргаагүй. Харин парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр баталсан юм." гэж мэдэгджээ.
Өнгөрсөн сард Турк болон Ливийн эрх баригчид харилцан туслалцах гэрээнд гарын үсэн зурсан юм. 2011 онд Ливид хувьсгал гарч ерөнхийлөгч Муаммар Каддафийн засгийн газар унаснаас хойш эхэлсэн иргэний дайн одоог хүртэл үргэлжилсээр байгаа.
Хэдийгээр дэлхийн орнууд байлдаж байгаа 2 талын цэргүүдэд тусламж үзүүлж байгаа ч албан ёсоор Ливид цэргээ оруулсан улс байхгүй юм. Тиймээс Эрдагоны энэ шийдвэр нь бусад орнууд цэрэг хөдөлгөхөд нөлөөлөх болно гэж олон улсын шинжээчид үзжээ.