Судлаачид дэлхий дээр унасан солироос цоо шинэ бодис илрүүлжээ
Судлаачид 1951 онд Номхон далай дээр унасан Уэддерберн хэмээх солироос дэлхий дээр байдаггүй цоо шинэ бодис илрүүлжээ. Тус солирыг 2015 - 2019 оны хооронд төрөл бүрийн шинжилгээнд оруулсан боловч сансар судлаачид ямар нэг шинэ зүйл илрүүлж чадаагүй юм. Тийм учраас геологичид Уэддерберн дээр энэ удаад туршилт явуулсан бөгөөд үүний ачаар шинэ төрлийн төмөрлөг бодис илрүүлжээ.
Эдскоттит бол төмөр өндөр температураас хөрөх үед шилждэг төлөв юм. Тус солирын хэлтэрхий туршилтын үеэр эдскоттит төлөвт шилжих үед шинэ төмөрлөгийг судлаачид гаргаж авсан аж.
"Бид лабораторид байх даа тус солироос 500-600 эрдэс бодис илрүүлсэн боловч тэдэн дундаа ганц л шинэ төрлийн бодис нээсэн юм" гэж ахлах судлаач Стюарт Миллс хэлэв.
Тус судалгааг явуулсан Калтехын их сургуулийн судлаачид болох Чи Ма, Стюарт Миллс нар шинээр нээсэн төмөрлөг бодисыг яаж үүссэн болохыг одоог хүртэл тодорхойлж чадаагүй гэнэ. Энэхүү судалгаанд оролцоогүй Австралийн үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Жеффри Боннинг өөр гаригийн цөмөөс гарсан байх гэдэг таамаг дэвшүүлжээ.