С.Цэцэгмаа: Сурагчдын автобусын тоог хичээлийн гуравдугаар улирлаас нэмнэ
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын даргын санаачилж, сургуулийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн.
Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн эхний ээлжинд 33 чиглэлд 29 сургуулийн 3000 гаруй сургадчыг гэр болог сургуульд нь зөөвөрлөж буй юм. Сурагчдын автобус хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш автозамын түгжрэл харьцангуй багссан гэж иргэд ам сайтай байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхдээ хүргэж өгөөд цааш ажил руугаа зорчдог байсан эцэг эхийн цаг завыг хэмнэдэг болсон зэрэг сурагчдын автобусын эрэлт хэрэгцээг харуулж байгаа юм.
Анх тооцоолсноор 3000 гаруй сургачдыг гэр болон сургууль руу нь зааварлана гэж байсан бол өдгөө 5000 гаруй хүүхдийг зөөвөрлөж байгаагаас гадна нөгөөтэйгүүр, үнэгүй дайгдах санаатай хүмүүс ч гарч байгаа гэсэн.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх нэгдүгээр сарын 10-нд дуусна. Сурагчдыг орохтой зэрэгцэн сурагчдад үйлчлэх автобусыг нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар талаар Нийслэлийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулахад “сурагчдын автобусыг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа. Гэхдээ хэдий хэмжээний автобусаар нэмэгдүүлэх шийд хараахан гараагүй байна” гэсэн юм.
Ямартай ч ирэх оноос сурагчдад үйлчлэх автобусын тоо нэмэгдэх аж. Мөн сурагчдыг нэгдсэн журмаар автобусаар зөөвөрлөх ажил үр дүнтэй байгаа ч хүүхэд нь хаана яваа бол гэж эцэг, эхчүүд санаа зовдог байсан. Уг асуудлыг шийдэхээр болжээ. Тодруулбал, ирэх оноос эхлэн сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс байршил заагч GPS-тэй бугуйвч зүүлгэхээр болжээ. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдээ хаана байгааг хянах боломжтой юм.