2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Мал тооллогын жилийн эцсийн дүнгээр 2019 онд 70 сая 949.9 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 4.5 сая толгой мал буюу 6.8 хувиар өсчээ. Тодруулбал, адуу 4.213.8 мянган толгой, үхэр 4.517.7 мянга толгой, тэмээ 472.4 мянган толгой, хонь 32.258.7 мянган толгой, ямаа 29.253.4 мянган толгой тус тус тоологдсон байна.
Энэ талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Э.Мягмарханд “Мал тэжээвэр амьтдын тооллогоор зөвхөн мал тооцдоггүй. Малчдын нийгэм, эдийн засгийн байдлыг авч үздэг. Тхуайлбал, нийт малчдын 40 орчим хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдын дийлэнх хувь нь 35-44 малчид эзэлж байна. Мөн малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдсан малчдын 601 гаруй хувь нь 35-54 насныхан байна.
Мөн нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 639.9 мянган толгой мал Дундговь аймгийн Эрдэнэтолгой сум 586.1 мянган толгой, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 558.8 мянган толгой Хэнтий аймгийн Хэрлэн сум 520 мянган толгой, Өвөрхангай аймгийн Блгд сум 514.5 мянган толгой малтай буюу хамгийн их малтай сумын тоонд багтаж байна” гэлээ.
Б.Лхам