800 хятад иргэний хэргийн цаадах "эздийн" нэрс эхнээсээ тодорч эхэлжээ
800 хятад иргэний хэрэгт холбогдох хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч эхэлжээ. Тодруулбал, БНХАУ-ын 800 иргэнийг өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас дайчлан баривчилж, Монгол Улсын хилээр албадан гаргасан юм.
Уг хэрэгт Монгол улсын гурван иргэнийг холбогдуулан мэдүүлэг авсан бол тэдний нэг нь АН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч асан, нөгөөх нь хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүн гэх мэдээлэл цацагдаад байна. Эдгээр иргэд нь 800 хятадын Монголд амьдрах, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн гэх бөгөөд холбогдох байгууллагаас мэдүүлэг авсан талаарх мэдээлэл мөн л цацагдаад амжлаа.
Г.Алимаа