2020 оны сонгуулийг ирэх зургадугаар сарын 20-доор зохион байгуулна
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталсан. Чуулганаар баталсан хуулийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэн нийтэлж байж сая хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой. ДСонгулуийн тухай хулуььд ирэх 2020 оны хоёрдугаар сарын 1-ны өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан.
Харин сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг гуравдугаар сарын 1-нээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах, санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан байна. Энэ ч үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж эхэлсэн аж.