Парисын алдарт Нотр-Дамын цогчин дуган өнгөрсөн 4-р сард галт автсан билээ. Гал унтарсны дараа олон хүмүүс нөхөн сэргээх ажилд зориулж болон тэрбумаар нь хандив өргөж байсан юм.
Тэгвэл тус сүмийн хамба лам Нотр-Дамыг бүрэн сэргээх нь бараг бүтэшгүй зүйл болсон гэж хэлсэн байна.
Хамба лам Патрик Чаувет "Сэргээн босголтын ажил 2021 оныг дуустал эхлэхгүй. Мөн сүмийн гол байгууламжууд хэтэрхий их гэмтэл авсан учраас бүхэлд нь сэргээх нь бараг боломжгүй зүйл болсон. Өнөөдөр бид нийт барилгын 50 хувийг аврагдах боломжтой гэж үзэж байгаа." гэж мэдэгджээ.
Анх 12-р зуунд баригдаж байсан тус сүм нь өмнө нь 2 удаа галд өртөж байсан ч энэ удаагийнх шиг хохирол амсаагүй юм.