Казаксатан улсын Алматы хотод 100 хүн сууж явсан нисэх онгоц сүйрчээ
Казаксатан улсын хамгийн их хүн амтай хот болох Алматын нисэх буудалд 100 зорчигч тээвэрлэж явсан нисэх онгоц осолджээ. Тус онгоцонд нийт 95 зорчигч, 5 багийн гишүүн сууж явсан бөгөөд онгоцны буудалд газардах үедээ сүйрсэн аж. Одоогийн байдлаар 9 хүн амиа алдсан болохыг тогтоогоод байгаа гэнэ. Онгоцны хар хайрцгийг олоогүй байгаа учраас ослын шалтгааныг тодорхойлоогүй байна.
Тус онгоц нь Алматы хотоос Нур-Султан хүрэх нислэг үйлдэж байсан бөгөөд хөөрснөөс ердөө 2 минутын дараа жолоодлого нь алдагдаж 2 байшин шүргэн осолдсон аж.