Ираны эрх баригчид интернетийн сүлжээнд хязгаарлалт хийлээ гэж Ираны нэгэн мэдээллийн агентлаг лхагва гаригт мэдэгдсэн байна.
Өнгөрсөн сард болсон үймээн самуунд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр, хамаатнууд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, пүрэв гаригт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааг дахин хийхийг шаардсан постууд цахим орчинд түгсэн тул ийм арга хэмжээ авсан гэнэ.
Энэхүү эсэргүүцлийг анх арван нэгдүгээр сард бензиний үнэ огцом нэмэгдсэнтэй холбон эсэргүүцсэн боловч жагсагчид улс төрийн эрх чөлөөний болон бусад асуудлаарх уриалгыг хамарсан шаардлагыг эрх баригчдад тавьсан юм.
Исламын бүгд найрамдах Иран улсын 40 жилийн түүхэн дэх хамгийн их цуст жагсаал болж өнгөрсний дараа гадаадын дайснууд ийм зүйл болоход хүргэлээ гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.
Арван нэгдүгээр сарын үймээний үеэр мөн адил нэг долоо хоногийн турш интернетийн сүлжээг бүхэлд нь хааж байсан ч мэдээлэл түгэхээс төдийлөн сэргийлж чадаагүй юм.