"Tesla" компани Хятад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотод нээхээр болжээ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" Хятад дахь анхны үйлдвэрээ Шанхай хотод нээхээр болжээ. Тиймээс энэхүү үйлдвэрийг барилгын ажилд зориулж тус компани Хятадын банкнуудаас 9 тэрбум юанийн буюу 1.29 тэрбум ам.долларын зээл авсан байна.
"Tesla" компани нь 2,625 тэрбум юанийн зээл авах төлөвлөгөөтэй байсан ч эхний ээлжид 1.29 тэрбумыг авч ирэх оноос шаардлагатай гэж үзвэл нэмж 2 тэрбум юанийн зээл авах авахаар гэрээгээ хийжээ.
Тус зээлийг олгож байгаа банкнууд нь Хятад Барилгын Банк Корп, Хятад улсын Хөдөө аж ахуйн банк, Шанхай Пудонг хөгжлийн банк, БНХАУ-ын Үйлдвэр, худалдааны банк нар юм гэж "Tesla"-ын төлөөлөгч мэдэгджээ.
"Tesla" компани АНУ-аас гадуурх анхны автомашин үйлдвэрээ нээж байгаа нь энэ юм. Энэхүү шинэ үйлдвэрийн тусламжтай "Tesla" Ази, тэр дундаа Хятадын зах зээлд нэвтрэх зорилготой байгаа аж.