Балба улсад 120 Хятад иргэн цахим луйврын хэргээр баривчлагджээ
Хятадын 120 иргэн Балба улсад цахим луйврын хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр баривчлагдсан байна.
Дээрх баривчлагдсан иргэд нь Балба улсаас хил дамнасан залилан хийж байсныг мөн Хятадын гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Гэмт этгээдүүдийг Хятад болон Балбын цахим гэмт хэргээс сэргийлэх албаныхан хамтран илрүүлсэн байна. Одоогийн байдлаар тэдний хохирогчдын талаарх мэдээллийг нууцалж байгаа гэнэ.
Одоогийн байдлаар тус этгээдүүд яг хэдий хэр хүрээнд ажилладаг, ямар хэмжээний хохирол учруулсан болохын нарийвчлан мөрдөж байгаа юм. Хятадын тал энэхүү явдлаас болж 2 орны харилцаанд сэв суухгүй байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.