Б.Нарантуяа: Хүүхдийнхээ хоолойг давсны уусмалаар зайлж, хөлийг нь гичтэй усанд дүрж байгаарай

Б.Нарантуяа: Хүүхдийнхээ хоолойг давсны уусмалаар зайлж, хөлийг нь гичтэй усанд дүрж байгаарай

Шөнөдөө хасах хэм зааж, утааны улирал хэдийнэ эхэлжээ. Хүйтний улиралд эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон ханиад, хоолойн өвчлөл ихэсдэг.
Хоолойн өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх хийгээд хүйтний улиралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ өвтгөхгүйн тулд ямар арчилгаа хийх талаар “Шагшаа” чих, хамар, хоолой, сонсгол судлалын эмнэлгийн захирал, АУ-ы магистр, тэргүүлэх зэргийн эмч Б.Нарантуяатай ярилцлаа.
ГАР УТАС, ЗУРАГТ ХҮҮХДИЙГ ЯДРААЖ, ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООГ ГЭМТЭЭДЭГ
-Хүүхдийнхээ төдийгүй өөрийнхөө хоолойг өвтгөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

-Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуу ихэсдэг. Үүнийг дагаад хоолойн өвчин мөн ихэсдэг. Хүүхдийг хоолойн өвчлөлөөс сэргийлэхийн тулд хүйтэн зүйл уулгахгүй байх хэрэгтэй. Яг өдийд цэцэрлэг сургууль, орон сууцны халаалт ирчихсэн, гадаа тэгтлээ хүйтрээгүй учраас гэрт их дулаахан байгаа энэ үед хүүхэд халууцаж хүйтэн шингэн зүйл уумаар санагдах, хөл нүцгэн гүйх зэргээр халуун хүйтэн харшсанаас өвдөх хандлага их байна. Мөн хүйтэн зүйл ууснаас хоолойн архаг үрэвсэл сэдэрч өвддөг. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Утаа хүний ам хамрын салстыг үрэвсүүлж байнга цочроож байдаг учраас бас хоолойн өвчлөлийг үүсгэдэг
Мөн хоолой өвдөх бас нэг шалтгаан нь шүдний өвчин. Эрүүл байхад амны хөндийн ариун цэвэр чухал учраас шүдийг нь сайтар угаалгаж, цоорсон бол яаралтай эмчлүүлээрэй.
-Хүүхдийг дасгах зорилгоор хүйтэн зүйл уулгах, хөл нүцгэн гүйлгэх хэрэгтэй гэсэн яриа байдаг шүү дээ. Энэ нь тэгэхээр буруу гэсэн үг үү?

-Огт буруу гэж болохгүй. Дархлаа сайн, эрүүл хүүхдэд бол болно. Харин дархлаа сул, хоолойн архаг үрэвсэлтэй, хоолой нь амархан өвддөг бол болохгүй. Хүйтний улиралд иймэрхүү арга хэрэглэх нь хоолойг нь амархан цочроох магадлалтай. Харин байгалийн дархлаажуулалт хийж зуны улиралд горхи, рашаанд хөлийг нь дүрэх маягаар дасгах нь илүү оновчтой арга.

-Хоолойн өвчлөлд бидний амьдарч буй орчин нөлөөлдөг үү? Одоо хэдийнэ утааны улирал эхэлчихлээ.
-Тиймээ хүүхдийн өвчлөлд орчин маш их нөлөөлдөг. Эрүүл, зөв, чийгшил сайтай, цэвэр орчинд хүүхэд бойжиж байх ёстой. Улаанбаатарын утаанаас гадуур амьдардаг бол их сайн, гэвч олон хүүхэд утаан дотроо л амьдарч байна. Одоогоор утааг ойрын хугацаанд шийдэж чадахгүйгээс хойш хүүхдээ өвдөхгүйн тул янз бүрийн аргаар арчлаад үзээрэй. Нялх байхад нь бид их анхаардаг байсан шүү дээ. Хар цай, ясны шөлөнд оруулж, сүүлний тосоор тослох гээд л, гэтэл хүүхэд ой гараад ирэхээр тэр арчилгаа багасдаг. Өдөр бүр ийм арчилгаа биш юм гэхэд долоо хоногт ядаж нэг удаа хар цайнд оруулж, тогтмол илчлэг сайтай хоол унд өгч, чихэрлэг зүйлээс хол байлгаж, сайн унтуулж амрааж байх хэрэгтэй. Түүнчлэн орчин үед бид хүүхдээ гар утсаар саатуулж, зурагтаар зугаацуулснаар хүүхдийн дархлалын тогтолцоонд муу нөлөө үзүүлсээр байна. Тиймээс таны хүүхдийн эрүүл мэнд эрүүл байх нь таны арчилгаанаас шууд хамаарна гэж хэлмээр байна.

Идээтэй үед тамедин, идээгүй үед сул давсны уусмал, содын уусмал, жамц давсны уусмалаар зайлуулна
Хоолойн өвчлөл нь өөрөө дахилталт өвчин юм. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн дотроос нэг нь ханиад хүрсэн үед нэг нэгэндээ агаар дуслын замаар халдвар дамжина. Тиймээс цэцэрлэг, сургуулиасаа ирж байгаа хүүхдийн хоолойг байнга зайлуулж сургах, нэг нэгнээсээ ам дамжуулан идэж, ууж болохгүй гэдгийг хүүхдүүддээ сайн ойлгуулаарай. Гэр бүлд эцэг эхийн хоолой өвддөг бол аяга халбага, алчуур ам зайлагчаар хүүхдэд халдвар дамжих бас боломжтой. Мөн түрүүн хэлсэнчлэн агаарын бохирдол өөрөө нян бактер дамжуулагч нь болдог. Дээр нь энэ гашуун утаа хүний ам хамрын салстыг үрэвсүүлж байнга цочроож байдаг учраас бас хоолойн өвчлөлийг үүсгэдэг. Тиймээс хүйтний улиралд эцэг эхчүүд амралтын өдрөөрөө боломжоороо агаар салхинд гарч байхыг зөвлөмөөр байна.

ХООЛОЙН ӨВЧИН, ХАНИАДАНД ХӨЛРӨХ ЭМЧИЛГЭЭ ҮР ДҮНТЭЙ
-Антибиотикийн хэрэглээний талаар та зөвлөхгүй юу. Хоолой өвдөхөд эмчийн зааваргүйгээр антибиотик хэрэглэх нь элбэг байдаг.
-Хоолойн өвчлөлийн үед антибиотик хэрэглэх шаардлагатай үед заавал бактерлогийн шинжилгээ өгнө. Идээтэй хоолойгоос ариутгасан зориулалтын модоор арчдас авч шинжилгээнд явуулснаар тухайн бактер ямар төрлийн антибиотикт мэдрэг байгааг мэдэж тохирсон тун хэмжээгээр хэрэглэнэ. Өмнө нь өвдсөн үед хэрэглэж байсан антибиотикийг дахин хэрэглэх нь тухайн хүүхдэд таарна гэсэн үг биш. Эцэг эхчүүд хэлдэг л дээ “энэ манай хүүхдэд их сайн таардаг антибиотик” гэж. Гэтэл бактер нь өөр өөр эмэнд мэдрэг байдаг учраас заавал шинжилгээ өгсний дараа тохирох антибиотикийг хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн өндөр халуурсан, идээт үрэвсэлтэй тохиолдолд эмчийн заавар зөвлөмжийн дагуу хэрэглэж байгаарай. Түүнээс биш хоолой улайсан бага зэрэг үрэвссэн, ханиалгасан, хөндүүрлэсэн тохиолдол болгонд антибиотикийг хэрэглэхгүй. Хоолойны өвчин нь үндсэн хоёр шалтгаантай. Бактерийн болон вирусийн гаралтай. Бактер нянгийн гаралтай өвчин нь голдуу хоолой идээлж, халуурдаг бол вирусын гаралтай үед улайж үрэвсэж халуурч харин идээлэхгүй. Бактерийн гаралтай үед антибиотикийг нянгийн мэдрэг чанарт таарсныг хэрэглэх бол вирусийн гаралтай үрэвслийн үед антибиотик хэрэглэдэггүй ба хэрэглэсэн байлаа ч үр дүнгүй гэдгийг анхаараарай.
Хүүхэд хоолонд дургүй болоод ирвэл хоолой өвдсөн эсвэл ханиад хүрсэн гэж шууд сэжиглэх хэрэгтэй
Эцэг эхчүүд хоолой л өвдсөн бол ямар байх нь хамаагүй антибиотикаар “бөмбөгддөг”. Хүүхдийг дөнгөж өвдөж эхлэх үе буюу хоолонд дургүй болоод унжийгаад ирэхээр хараад ажиглаад байлгүй шууд гар доорх материалаар арга хэмжээ авах гээд үзээрэй, хэрэв боломгүй бол шууд эмчид үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд 2-3 хоног харзнаад, дараа нь эмчлэх гэж үзээд болохгүй болохоор эмнэлэгт ханддаг. Энэ тохиолдолд хугацаа их алддаг ба хүүхдийн өвчин аль хэдийн хүндэрч арга хэмжээ авахад төвөгтэй байдалд орсон байдаг.

-Хоолой нь амархан өвддөг хүүхдүүд байдаг шүү дээ. Олон дахин хоолой өвдөх нь цаашдаа ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол?
-Хоолой дахин дахин өвдвөл тагнайн гүйлсэн булчирхай (хоолойн мах) архаг хэлбэрт ордог. Архаг үрэвсэл нь хүйтэн зүйл уухад л сэдэрдэг. Сэдэрсэн тохиолдол энэ нь холбогч эд агуулсан эрхтнүүдийг гэмтээж эхэлдэг. Үүнд зүрх судасны систем, үе мөч, бөөр гээд бусад эрхтнүүдэд нөлөө үзүүлдэг. Тухайлбал хүүхэд нэг жилийн хугацаанд таван удаа хоолой нь өвдсөн эсвэл гурван жил дарааллан жилд гурван удаа өвдсөн тохиолдолд хоолойн махыг авах заалттай байдаг. Мөн түүнчлэн хүүхдийн хоолой өвдсөөр бусад эрхтэн системдээ нөлөө үзүүлж шинжилгээнд өөрчлөлт гарсан тохиолдолд хоолойн махыг авах заалттай. Уг нь хоолойн мах нь хүүхдийн дархлааны эрхтэн өвдөхгүй байлгаж чадвал хүүхдэд хэрэгтэй. Бага насны хүүхдийн хамгаалах үйл ажиллагааг дэмжих явуулдаг тул хоолойн мах нь том хэмжээтэй байдаг бол өсвөр насанд хүрэхээр том хүний хоолойн махны хэмжээтэй ижил болж жижгэрдэг. Тийм учраас хүүхдийн хоолойг өвтгөхгүй байх нь эцэг эхчүүдийн хийх ёстой том ажил.
Гар нүүрний алчуурыг ч тусад нь хэрэглэж байх хэрэгтэй
-Гэрийн нөхцөлд эхлэн авах арга хэмжээ юу юу байна вэ?

-Хүүхэд хоолонд дургүй болоод ирвэл хоолой өвдсөн эсвэл ханиад хүрсэн гэж шууд сэжиглэх хэрэгтэй. Хүүхдэд архаг хууч өвчин байхгүй, гүйлгэж суулгаагүй л бол хоолой, хамар үрэвсэж, ханиад хүрч байна гэж ойлгоорой. Ер нь бактер, вирусийн гаралтай аль ч байсан гэрийн нөхцөлд хөлөргөх эмчилгээ хамгийн сайн. Хүүхэд тань гичнээс харшилгүй бол гичтэй усанд хөлийг нь дүрэх хэрэгтэй. Хөлийг нь дүрэхэд хэр баргийн ханиад, хоолойн өвчин, нус гоожих шинж тэмдэг арилж маш хурдан өвчин илааршдаг. Хөнгөн зэргийн ханиадны үед 1-2 удаа хийхэд эдгэрдэг. Гичтэй усны эд шид маш их. Хөлрөх нь вирусыг маш сайн устгадаг. Хөлрөх эмчилгээ хийж байгаа үед гам сайн бариарай. Мөн халуун хүйтнийг сайн тохируулж, дулаан хувцаслаж, хүйтэн юм уулгахгүй, хоолойг маш сайн зайлуулж байх хэрэгтэй. Идээтэй үед тамедин, идээгүй үед сул давсны уусмал, содын уусмал, жамц давсны уусмалаар зайлуулна. Хүүхдийг тогтмол амыг нь зайлуулаад сургачихвал өвлийн улиралд хоолой өвдөх нь харьцангуй бага. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэг сургуулиас эсвэл гадуур явж байгаад ороод ирэхэд хоолойг нь давс, содын уусмалаар тогтмол зайлуулж хэвшээрэй.
ХАМРЫГ ТОГТМОЛ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ХООЛОЙ ӨВДӨХ ШАЛТГААН БОЛДОГ
-Хоолойн өвчнийг удамшдаг гэж ойлгох нь бий.

-“Намайг дуурайгаад хоолой нь амархан өвдчихдөг хүүхэд байгаа юм” гэх эцэг эхчүүд бий. Хоолойн өвчин удамшихгүй харин нэг нэгнээсээ халдвар дамжиж байгаа. Сүүлийн үед харьцангуй гайгүй болсон хэдий ч бас л ам дамжуулан хооллодог асуудал байсаар л байна. Хэзээ ч амнаас ам дамжуулан хүүхдээ хооллож болохгүй. Дээр нь эцэг эх, ах дүү нь өвдсөн бол гэртээ нэг нэгэндээ халдвар дамжуулдаг тул аяга, халбаганаас эхлээд гар нүүрний алчуурыг ч тусад нь хэрэглэж байх хэрэгтэйг өмнө нь хэлсэн. Зөвхөн хоолойн өвчин бус өөр олон төрлийн өвчин аяга, халбагаар дамжих магадлалтай байдаг учраас энэ тал дээр эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
-Хамрын цэвэрлэгээ ч бас чухал байх.

-Хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж сургах нь чухал. Эцэг эхчүүд дахин дахин хэлж зааж сургаж, өөрсдөө хийж үзүүлж байгаарай. Хамар нустай байх нь бүх өвчний эхлэл болдог. Нусаа залгиад байвал хоолой өвдөж эхэлнэ. Цаашлаад хамар битүүрснээс болж чих хатгуулдаж өвдөж, үрэвсэнэ. Хамар хамгийн чухал амьсгалын эрхтэн учраас битүүрснээс болоод бие махбод хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг. Хамгийн түрүүнд толгой өвдөж эхэлнэ. Агаарыг бүлээсгэж, чийгшүүлж, цэвэрлэх нь хамрын үүрэг. Тэгэхгүй бол дан амаар амьсгалаад байвал хоолой өвдөх хандлагатай. Тиймээс хамрыг байнга цэвэрхэн байлгаарай

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419