Хуульч Б.Гүнбилэг: Ц.Нямдорж сайдын сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлыг ҮАБЗ-д шалгуулахаар өгсөн
LIVE: Хуульч Б.Гүнбилэг: Ц.Нямдорж сайдын сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлыг ҮАБЗ-д шалгуулахаар өгсөнХуульч Б.Гүнбилэг: Ц.Нямдорж сайдын сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлыг ҮАБЗ-д шалгуулахаар өгсөн Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: УИХ-ын гишүүд тэр дундаа Б.Пүрэвдорж гишүүн байнгын хорооны хурал дээр болон нэгдсэн чуулганы үеэр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой мэдээллийг хийсэн. Мөн “Улаан бал” гэх нэвтрүүлэгт оролцсон Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр Ц.Нямдорж сайдын талаар нэлээн олон ноцтой зүйлсийг ярилаа. Үнэхээр энэ мэдээллүүд нь үнэн юм бол Монгол Улс хууль зүйн салбараа ийм хүнээр яагаад толгойлуулах ёстой юм. Нийгэмд хуульд итгэхгүй байх, хуулийн салбарт итгэхгүй байх явдал гаарна. Хуулийн салбарыг толгойлдог хүн нь өөрөө хууль бус үйлдэл хийгээд байсныг ард иргэд яриад эхлэхээр хууль хэрэгжихээ больдог. Хуульд итгэхгүй байдал бий болдог. Тийм учраас Ц.Нямдорж сайдтай холбоотой мэдээллийг нэг мөр шалгах, тогтоох байгууллага нь ҮБЗ байж болох юм гэдэг үүднээс анхаарлыг хандуулах үүднээс би хандаад байгаа.
Posted by livetv.mn on Wednesday, December 25, 2019