Ө.Ганзориг: ТЭТГЭВРИЙН РЕФОРМ ХӨДӨЛГӨӨН албан ёсоор эхэлж байна
Шудрага бус, сар бүр цалингаасаа төлж буй НДШ чинь эргээд таньд ирдэггүй, буруу системийг өөрчлөхийг хүсч буй хүн бүр бидэнтэй нэгдээрэй.
Хөдөлгөөнийг хамтран эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, эдийн засагч Г.Ганзориг, санхүүч Б.Өлзийбаяр, санхүүч Х.Алтай, эдийн засагч дэд профессор Ж.Дэлгэрсайхан, дилер Г.Мөнхэрдэнэ зэрэг ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон эдийн засагч нар санаачилж байна. Та бүгдийгээ хөдөлгөөнд доорх линкээр орж нэгдэхийг хүсч байна.
ЖИЧ: Хөдөлгөөний санаачилагчид нь Тэтгэвэрийн Реформ хийх асуудлыг төр засагт маш олон жил тавьж ирсэн. Гэсэн хэдий ч дарга нар өнөөг хүртэл хойш сууж, хойрго хандаж ирлээ.
Иймд бид 2020 оны намуудын сонгуулийн хөтөлбөрт тусгуулах, 2020 онд шинээр томилогдох УИХ, Ерөнхий сайдад олон нийтийн шахалт үзүүлэх замаар Тэтгэвэрийн Реформ хийлгэхийн тулд энэхүү Хөдөлгөөнийг эхлүүлж байгаа юм.
Та бид хамтдаа Оюу Толгой, Таван толгой зэрэг улиг болсон сэдвүүдээс Тэтгэвэрийн Реформ гэсэн яг дарга нарын хийж байх ёстой сэдвийг чухал сэдэв болгож чадна. Дарга нар өнөөдөр Оюу Толгойгоос зэс, Таван толгойгоос нүүрс хүрздэхгүй. Харин тэд уг нь өнгөрсөн 30 жилд Тэтгэвэрийн Реформоо хийж байх ёстой байсан юм.
Хөдөлгөөний зорилго энэ мөн болно.