Өмнөд Солонгос улсын зэсвэгт хүчин анхны тагнуулын дрон болох "Global Hawk"-аа хөөргөжээ. Тус дроныг Өмнөд Солонгосын засгийн газар АНУ-ын агаарын цэргээс хүлээн авсан байна. Одоогийн байдлаар тус дроны үзүүлэлтүүдийг чандлан нууцалж байгаа гэнэ.
"Global Hawk"-ын захиалгыг энэ оны 4-р сард өгсөн бөгөөд 2020 оны эхний хагаст ахиад дөрвөн ширхэг нисгэгчгүй тагнуулын дроныг хүлээн авахаа тус улсын батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Өмнөд Солонгосын өмнөд зүгт байрлалтай Сачеоны агаарын зэвсэгт хүчний баазад "Global Hawk"-ыг байршуулсан бөгөөд түүний тусламжтай хойд Солонгосын цэргийнхний үйлдлийг цаг алдалгүй хянах боломжтой ажээ.
Харин олон улсын ажиглагчид АНУ тус дроноор дамжуулж Хойд Солонгосыг өөрсдөө тагнах зорилготой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Одоогийн байдлаар АНУ-ын зүгээс энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна.