Малайз улс Ш.Алтантуяагийн хэргийн мөрдлөгийг дахин эхлүүлэхээр болжээ
Малайз улсын Ерөнхий прокурор мягмар гаригт Ш.Алтантуяагийн хэргийг дахин нээж мөрдөн шалгалт эхлүүлэх болсон тухай мэдэгджээ.
Одоогоос 13 жилийн өмнө Ш.Алтантуяа Малайз улсад бусдын гарт амиа алдсан бөгөөд 2 цагдаагийн ажилтан энэ хэрэгт холбогдон цаазын ял сонссон билээ. Ерөнхий Прокурор Маяа Шинзар "Энэ хэргийг бүрэн нягтлаагүй нь тогтоогдсон. Тийм учраас жинхэнэ үнэнийг олохын тулд бид шаргуу ажиллах болно." гэж мэдэгджээ.
Цаазын ял сонссон 2 цагдаагийн нэг Алтантуяаг хөнөөх тушаалыг Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак гэж саяхан мэдэгдсэн юм. Үүнээс болоод тус улсын хууль хүчний байгууллагууд хэргийг ахин сөхлөө гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичих болжээ. Ерөнхий сайд асан Нажиб Разак нь улсынхаа тэтгэврийн санг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр өөрийгөө Алтантуяагийн хэрэгт ямар ч хамааралгүй гэж мэдэгдээд байгаа аж.