Францын балетчид тэтгэврийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн гудамжинд бүжиглэв
Францын алдарт Опера Гранье театрын балетчид тэтгэврийн хуулийн шинэчлэлтийг эсэргүүцэн гудамжинд гарч бүжиглэжээ.
Тус театрын бүжигчид эртнээс тус шинэчлэлтийг эсэргүүцэж эхэлсэн бөгөөд 11-р сараас эхлэн нийт 50 гаруй тоглолтыг цуцлан Францын засгийн газарт хэдэн сая еврогийн алдагдал хүлээлгэсэн байна.
Шинэчилсэн журмын дагуу Францыг иргэд 62 насандаа тэтгэвэрт гарахаар болсон юм. Францын хүн амын дундаж наслалт 82 байдаг учраас иргэд олон жил төлсөн татварынхаа үр шимийг хүртэж чадалгүй нас барна хэмээн үзэж нийтээрээ жагсаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нийт 500 мянга гаруй Францчууд энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд үүнээс болж Парис хот цахилгаангүй болсон байна.