Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай шинэ худалдааны гэрээ хийхээр болсон гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаригт Хятад улсын удирдагчтай энэ сарын сүүлээр уулзаж Хятад, Америкийн худалдааны хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурахаар болсон тухай мэдэгджээ.
"Бид гарын үсэг зурах ёслолоо хийнэ. Бид эцсийн эцэст хэлэлцээрт хүрч чадлаа. Ши Жиньпин бид 2-ын хэн хэн нь тэр гэрээнд гарын үсэг зурах мөчийг тэсэж ядан хүлээж байна" гэж Трамп сэтгүүлчдэд хэлсэн байна.
АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайттицер 12-р сарын 13-ны өдөр хоёр орны төлөөлөгчид 1-р үе шатны худалдааны хэлэлцээрт 12-р сарын 30-аас өмнө гарын үсэг зурна гэж хэлсэн байна.
Гэхдээ Бээжин АНУ-ын албан тушаалтнуудаас гаргасан мэдэгдлийг хараахан баталгаажуулаагүй байна. Энэ тухай БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн долоо хоногт тус гэрээний тухай 2020 он гарсны дараа нийтэд мэдээлнэ гэж мэдэгдэж байжээ.