Орос болон Украин байгалийн хий нийлүүлэх гэрээг шинэчлэхээр болжээ
ОХУ болон Украины эрх баригчид Украины газар нутгаар байгалийн хий дамжуулж Европын бусад орнуудад нийлүүлэх тухай гэрээг шинэчлэн байгуулахаар болжээ. Ингэснээр эрчим хүчний асуудалд ороод байгаа Европ тив ойрын хугацаанд хямд үнээр байгалийн хий авах боломжтой болох юм.
Оросын компаниуд Европ руу нийлүүлдэг байгалийн хийн 40 хувь Украины газар нутгаар дамжиж гардаг. Оросын Газпром, болон Украины Нафтогаз компаниуд хий дамжуулалтын үүргийг гүйцэтгэх бөгөөд тус 2 компани 2020 он гарсны дараа өөрсдийн гэрээг байгуулахаар болжээ. Энэхүү шинэ гэрээ нь мөн адил 5 жилийн хугацаатай бөгөөд шаардлагатай гэж үзвэл 10 жилээр сунгаж болох аж.
Шинэ гэрээний дагуу ОХУ-ын тал Украинд 2020 онд 2.9 тэрбум ам.долларын төлбөр төлөх юм. Украины эрчим хүчний яамны мэдэгдсэнээр 2020-2024 оны хооронд Украины газар нутгаар нийтдээ 40 сая куб метр хий дамжиж Европ руу гарах гэнэ. Энэхүү тоо нь өмнөх 5 жилийнхээс 12 хувиар бага юм байна.