Хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай хар тамхи хэрэглэсэн үедээ баригджээ
Төрийн өмчит МИАТ ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн болон тус компанийн удирдлага өнгөрсөн сард өмнө Берлинд олон улсын хуралд оролцохоор Германыг зорьжээ. Энэ үеэр зочид буудалд байрлах үеэрээ тэдгээр хүн хар тамхи хэрэглэж байгаад цагдаад саатуулагдсан тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.
Мэдээлэлд буудлын хонгилоор нэгэн Монгол залуу хэвийн бус шинжтэй алхаж байсныг цагдаа нар шалгахад согтууруулах ундааны төрлийн зүйл бус харин мансууруулах бодис хэрэглэснийг тогтоосон тухай бичжээ.
Улмаар түүнээс мэдүүлэг авахад Улаанбаатар-Берлин чиглэлийн онгоцны хоёрдугаар ээлжийн нисгэгч, МИАТ-ийн нисгэгч болохыг тогтоосон гэжээ. Мөн энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ замбараагаа алдсан. Сайд Б.Энх-Амгалан ажлаа өгнө гээд хэлсэндээ хүрээгүй. Дэд дарга нь хэрэгт холбогдоод цагаадсан сураг байсан. Нисгэгчид таван одтой буудал буугаад, түйвээгээд бөөн өр. Нисгэгчид МИАТ-ийн нэрээр л сууж байгаа. Нисгэгчдийг эхлээд согтуурлын зэрэгтэй байна гээд нислэг хойшлуулсан. Дараагийн удаад хойшлогдсон шалтгаан нь хар тамхи, мансуурлын зэрэгтэй байсан. Хүний амь ярьдаг салбар хариуцлагагүй байж болохгүй" хэмээн ярьсан юм.
Тэгвэл хар тамхи хэрэглэсэн үедээ саатуулагдсан онгоцны нисгэгч нь Д.Булганхангай гэдэг нэртэй юм байна. Тэрбээр МИАТ-д хоёрдугаар нисгэгчээр ажилладаг гэдэг.
Бидэнд олдсон мэдээллээр хар тамхи хэрэглэсэн нисгэгчийн аав болох Ж.Доржнамжил нь МИАТ-ийн Нислэгийн хэлтсийн дарга, “Боинг 767-300” агаарын хөлгийн дарга юм байна. Уг асуудлыг Зам, тээврийн сайд Б.Энхамгалан сайн мэдэх хүний нэг ч өнөөг хүртэл ийн нуун дарагдуулсан бололтой.
С.Сүлд