Б.Жалбаа: Анхны олимпод Монгол Улсаа төлөөлж оролцсон хүний хувьд энэ удаад хичээнэ ээ

2019-12-25, 12:19 Cпорт 1,099 4
Б.Жалбаа: Анхны олимпод Монгол Улсаа төлөөлж оролцсон хүний хувьд энэ удаад хичээнэ ээ

Ахмадын өвлийн III олимпийн наадам Австри улсын Инсбрук хотод ирэх оны нэгдүгээр сард болно. Энэ тэмцээнд манай улсаас 78 настай Б.Жалбаа өрсөлдөх юм. Тэрбээр  олимпийн их наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцож байсан гэдгээрээ онцлогтой. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Ахмадын өвлийн олимпийн наадам удахгүй хөшгөө нээнэ. Та 56 жилийн дараа Инсбрукийн мөсөн талбайд дахин хөл тавих гэж байна. Хэр догдолж байна вэ?

-Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна. Тэр хэрээр хариуцлага нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Инсбрук хот 1964 онд өвлийн олимпийн их наадмыг зохион байгуулсан бол 56 жилийн дараа ахмадын өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах гэж байгаа нь тэмдэглүүштэй зүйл юм. Би гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 5000 метрийн зайд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа. Монгол Улс 1964 онд анх удаа олимпийн наадамд тамирчдаа оролцуулж байсан. Тэр нь өвлийн олимп. Эх орноо төлөөлөн олимпийн наадамд оролцсон анхны тамирчдын нэг нь би. 56 жилийн дараа Инсбрук хотод хоёр дахь олимпдоо оролцох болсоноо бэлгэшээж байна.

-Таны анхны тэшүүр хөрөө байсан гэдэг үнэн үү? 

-Үнэн, үнэн. Би 1954 онд гүйлтийн тэшүүрээр анх хичээллэсэн юм. Тэр үед Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын бага сургуульд сурч байсан. Хүүхэд болсон хойно тоглож наадах гээд өвөл нь нуурын ус хөлдөхөөр чарга, тэшүүр их хань болдог байж билээ. Манай нутгийн багачууд тэшүүрээр гулгахыг хаанаас ч үзсэн юм, эцэг эхийг  гээд аав, ээж нар модны хөрөөнийхөө төмрийг хөрөөдөж, тайран банз модны завсар хавчуулж, бэхэлж тогтоогоод тэшүүр хийж өгдөг байсан юм. Түүгээр нь гулгаж сурцгаадаг байдаа шүү дээ.

-Тухайн үед Монголд тэшүүрийн спорт хэр зэрэг хөгжсөн байсан юм бол?

-Нэг их сайн хөгжөөгүй байсан. Яг ийм үед Дэлхийн аваргад нэг л удаа тамирчдаа оруулсан юм. Дараагаар нь 1964 оноос хойш л дэлхийн аваргад тасралтгүй оролцож эхэлсэн.

-Олимпийн нээлтэд анх оролцож байх үед танд ямар мэдрэмж төрж байв?

-Тухайн үед гаднын улс руу ч гарч үзээгүй, олимп гэж юу байдгийг ч үзээгүй хүүхэд байлаа. Олимпийн бэлтгэлээ Казахстанд 45 хоног хийгээд явсан. Очиход хачин гэж жигтэйхэн, тийм гэхийн аргагүй мэдрэмж төрсөн. Их сайхан санагдсан даа.

-Та дөрвөн зайн уралдаанд орох юм байна. Таны насны хүнд ахдахгүй юу?

-Мастеруудын 75-79 насны ангилалд оролцоно. Хичээнэ дээ.

-Та тэшүүрийн гулгалтын спортоос хэсэг завсарласан. Яагаад тэр вэ?

-1975 онд Хөвсгөл аймагт багш, дасгалжуулагчаар томилогдож, хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. 2018 оноос хойш гүйлтийн тэшүүрээр хүч үзэхээр шийдэж, 44 жилийн дараа дахин хичээллэж байгаа минь энэ.

-Өнгөрсөн жил Япон улсад болсон тэмцээнд түрүүлсэн санагдаж байна?

-Тийм. 2018 онд ахмадуудын тэмцээнд анх оролцоод түрүүлсэн. Мөн энэ удаа оролцох тэмцээн нь анх олимпод оролцсон тэмцээн гэдэг утгаар сэтгэл догдлол их байна.

-1964 оны олимпод тантай хамт хэчнээн хүн оролцсон юм бэ?

-Л.Цэнд, Л.Дашням, Ж.Үржав, Ц.Лхамжав зэрэг тамирчидтай хамт явж байсан. Тухайн үед Л.Цэнд тугчаар оролцож байсан юм. Тэднээс гурав нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо Л.Цэндийн маань бие муу байгаа. Тиймээс одоо гаргах гэж байгаа мөртэй минь хамт 1964 онд олимпод хамт явж байсан тамирчдын маань нэр гарна гэдэг сэтгэл өвөрлөөд явах гэж байна даа.

-Таныг ирэх өвлийн олимпын наадамд тугчаар оролцоно гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Тугчаар оролцох завшаан тохиовол сайхан л байна. Одоогоор шийд нь гараагүй байгаа. Ирэх нэгдүгээр сарын 4-нд тодорхой болох байх.

-Таныг энэ хугацаанд сур харваа, шагай харваагаар хичээллэсэн гэж сонссон. Яагаад энэ спортоор хичээллэх болсон юм бэ?

-1975 онд багш, дасгалжуулагчаар томилогдох үеэс үндэсний спортоор хичээллэж эхэлсэн. Учир нь Аймгийн төв спорт хороо дасгалжуулагч нарт спорт хариуцуулж өгдөг юм. Надад үндэсний сур, тэшүүр, хөнгөн атлетик, сагсан бөмбөг зэрэг спортын төрлийг хариуцуулсан. Үндэсний сурын спортын мастер, Монгол Улсын хүндэт мэргэн цолтой. Үүний дараа шагай харваагаар хичээллэж, Монгол Улсын харьшгүй мэргэн цол хүртсэн.

-Та олон спортоор хичээллэсэн. Хүүхдүүддээ спортоо өвлүүлж үлдээв үү?

-Миний хоёр хүү сур, шагай харвадаг. Хоёр ач маань сур харвадаг. Хоёулаа цолтой. Бас том хүү маань тэшүүрээр хичээллэдэг. Идэрчүүдийн улсын аврга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай.

-Олимпийн бэлтгэл ажил хэр хангагдсан гэж үзэж байна вэ?

-Бид хятадын Хайлаар хотод мөсөн гулгуурын талбайд 10 хоногийн бэлтгэл хийгээд ирсэн. Эх орондоо бэлтгэл хийе гэхээр харамсалтай нь, мөс нь бэлэн болоогүй л байна. Одоо кросс гүйлт, дасгал хийх зэргээр л бэлтгэлээ базааж байна даа. Өнөөдөр Хандгайтад бэлдүүлж магадгүй гэсэн.

-Бэлтгэлийн зардал мөнгөө хэрхэн зохицуулж байна вэ?

-Төрөөс ямар ч дэмжлэг байдаггүй. Өөрсдийнхөө зардлаар л олимпод бэлдэж байгаа. Олимпод явж оролцоход нэг хүнээс 5-6 сая төгрөгийн зардал гарна. Бэлтгэл, сургуулилт, олимп руу явах зардал зэргийг өөрөөсөө гаргана.

-Инсбрук хот 56 жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөн бол гэж бодож байна вэ?

-Мөсөн гулгуурын талбай нь тухайн үед ил задгай байсан. Одоо битүү мөсөн гулгуурын талбай болсон болов уу.

-Тухайн үед тантай өрсөлдсөн гаднын орнын тамирчид одоо хичээллэж байгаа болов уу. Олимпод оролцох хүмүүсийн дунд нэрс нь байсан уу. Таныг анзаарч харсан байх гэж найдаж байна?

-Шүүж харсан. Тэмцээнд оролцох тамирчдын нэрс дунд тухайн үед олимпод оролцсон тамирчдын нэрс байгаагүй.

Б.Лхам

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419