Сэлэнгэ аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албадын мэдээллийг сонссон байна.
Малчид, мал бүхий иргэдийн тухайд яг одоогоор хүндэрсэн байдал гараагүй байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэлсэн бол аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан нарын мэдээллээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчний халдвар өндөр байгааг танилцуулжээ. Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байгаа аж.
Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар ерөнхий боловсролын сургуулийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал гурав хоног, цэцэрлэгийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг дуустал хол хорио тогтоохоор болж, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан байна.