Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай, “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” зэрэг зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.

Төр, хувийн хэвшлийн түшлэлийн талаар хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан байдаг хэдий ч хэрхэн хамтарч ажиллах, төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрхэн зохицуулж, хэрэгжүүлэх талаар нарийн тусгаж өгөөгүй байдаг. Энэ нь дотоод, гадаадын нэн шаардлагатай, ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтууд хэрэгжихгүй байх шалтгаан болж байгаа гэлээ. 

Нөгөөтэйгүүр улс, нийслэлийг хөгжүүлэх бодлогын  баримт бичиг, үндсэн чиглэлд тодорхой зорилтуудыг тусгаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасан ч ямар хөрөнгөөр хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгаагүй байгаа учраас үүнд хувийн хэвшлийн оролцоо нэн шаардлагатай, цаг алдалгүй шийдвэрлэх асуудал гэдгийн тэрбээр танилцуулгадаа онцлов. Нөгөөтэйгүүр тус журамд тусгаснаар төсөл хөтөлбөртэй холбоотой аливаа эрсдлийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө бүрэн хариуцах талаар ч тусгаж өгсөн гэлээ. Тиймээс уг дэд хөтөлбөр болон журмын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүссэн юм.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид асуулт асууж, холобгдох албан тушаалтнууд хариулт өглөө.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: Хэрэгжих хугацааг 2020-2025 он гэж тусгасан байна. Дэд хөтөлбөрийг цаашид үрхгэлжлүүлэн хэрэгжүүлэхээр бол хэрхэн сунгах талаар хуулийн ямар зохицуулалт байна вэ. Нөгөөтэйгүүр төсөвт тусгаагүй төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай. Хөгжлийн баримт бичгүүдэд тусгасан нэн тулгамдсан, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тур дундаа богино хугацаанд, стратегийн ач холбогдолтой зорилтуудтай хэрхэн уялдуулсан бэ.

“Улаанбаатар хөгжлийн корпоаци” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ “Энэхүү дэд хөтөлбөрийг тав хүртэл хугацаагаар хэрэгжүүлэхээр боловлсруулсан байгаа. Хуульд тусгаснаар дэд хөтөлбөрийг богино, дунд, урт хугацаагаар баталж хэрэгжүүлэх зохицуулалттай. Дэд хөтөлбөрийн хэрэгжих хугацааг  сунгаад явж болно.”

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Нийслэлийн ИТХ-аас батлан хэрэгжүүлж байгаа олон дэд хөтөлбөр байгаа. Хэрэгжилтийн хувьд зарим нь сайн хэрэгжиж, ач холбогдол, үр дүн сайн байгаа бол цаг хугацааны хувьд хэрэгжилт бага байгаа нь ч байна. Тиймээс дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хараад, нэн шаардлагатай гэж үзвэл ирэх оноос төлөвлөлтдөө тодотгол оруулаад явж болно.

Ер нь Засаг даргын хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр богино хугацаатай байгаа. Төсөвт тусгагдаагүй зардлаар зорилтыг хэрэгжүүлэх шаардлага байгаа. Гадаадын зээл тусламжаас гадна доотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх нэн  шаардлагатай байгаа. 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Бямбадорж:  “Хөтөлбөр батлагдсанаар төсөл хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдээд, түлхүү орж ирнэ гэж харж байгаа. Ингэхдээ яг ямар салбар түлхүү хөрөнгө оруулна гэж харж байгаа вэ. . Нийтийн тээврийн чиглэлийг ч юм уу, хурдан хугацаанд хөгжүүлэх, өөрчлөлт хийх шаарлагатай байгаа салбаруудаа түлхүү оруулах талаар зохицуулсан зүйл байгаа юу. Худалдан авах ажиллагааны зохицуулалттайгаа хэр нийцэж байгаа вэ. Сонгон шалгаруулалт дээр гарах хууль эрхзүйн маргаануудыг хэрхэн шийдвэрлэх вэ”

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: “Монгол Улсын нийт хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь уул уурхай. Үлдсэн хувь нь тэр чигтээ үйлчилгээний салбар. Улаанбаатар хот тэр чигтээ үйлчилгээний салбар байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын эдийн засгийн чаварыг сайжруулахын тулд үйлчилгээний салбараа дэмжээд явах шаардлага байгаа. Төрийн оролцоогүйгээр байж болохгүй олон салбар байгаа. Нийтийн тээвэр тэр дундаа их багтаамжийн, такси үйлчилгээ зэрэг олон асуудал байгаа. Бид дэд хөтөлбөр, журамдаа төр, хувийн хэвшлийн олон субъектын саналыг тусгасан.

“Улаанбаатар хөгжлийн корпоаци” ХК-ийн хуулийн зөвлөх н.Батсэлэнгэ Сонгон шалгаруулалт маргааны асуудлыг нарийн тусгасан байгаа. Сонгон шалгаруулалын хугацааг 15 хоног гэж тусгасан. Гомдол гаргахдаа сонгон шалгаруулсан нэгжид гаргаад, шүүхээр асуудлыг шийдвэрлээд явахаар тусгасан.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва: “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тулгамдсан, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах нь чухал. Төр хэрхэн хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь ойлгомжтой байх ёстой. Улаанбаатар хот урт болон богино хугацааны төлөвлөгөө, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэхдээ дан ганц хотын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй. Хувийн хэвшлээ дэмжиж байж энэ асуудал шийдвэрлэгэдэнэ. Тиймээс илүү нээлттэй, эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр шийдэж чадахгүй маш олон зорилт бодлоны баримт бичиг, хөгжлийн чиг хандлагад туссан байгаа.
Тэргүүлэгчид асуулт асууж дууссаны дараа Тэргүүлэгчид санал хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Мөнхбат “Дэд хөтөлбөрийг чуулганаар хэлэлцүүлэх дэммжиж байгаа. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр иргэдийн эрүүл аюугүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Төр тендер зарлаад явах биш хувийн хэвшил өөрөө санал гаргаад явах нь чухал шүү. Улаанбаатар хот хувийн хэвшлийн санал санаачилгыг ач холбогдол, үр дүнгээр нь эрэмбэлээдз явах нь зүйтэй. Тодорхой, ач холбогдолтой төсөл хэрэгжвэл урамшуулах зохицуулалтыг оруулбал сайн хэрэгжих хөшүүрэг болох болов уу.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Нарантуяа: Тэргүүлэгчдийн хурлаар өмнө нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар журам баталсан. Энэ журмын хэрэгжилт нь ямар байгааг тооцож, энэхүү журамтайгаа уялдуулаад, сайжруулаад аваад явах хэрэгтэй гэсэн саналтай байна.
Ийнхүү “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийн тухай асуудлыг ээлжит XXX хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419