Хятад чихрийн орц найрлагад онц аюултай ангилалд хамаарах хүнсний нэмэлтүүд оржээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах дэлгүүрт зарагдаж байсан дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байжээ.
Тус мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлагад аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд оржээ. Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд дээрх чихрийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.