Оросын шинэ загварын "Су-57" байлдааны онгоц туршилтын үеэр осолджээ
ОХУ-ын агаарын цэргийн хүчин өнгөрсөн даваа гаригт шинэ загварын "Су-57" онгоц байлдааны онгоцны туршилтыг хийсэн байна. Харамсалтай нь Комсомольск хотын агаарын цэргийн бааз дээр хийсэн туршилтын үеэр тус онгоц осолдож галд автжээ.
Тус онгоцыг жолоодож явсан нисгэгч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогийн байдлаар ухаан ороогүй байгаа юм байна. "Су-57" нь тавдугаар үеийн байлдааны онгоц юм. Тав дахь үеийн байлдааны энэ онгоцыг тус улс 2010 оноос хойш туршиж, энэ оноос цувралаар үйлдвэрлэж эхлээд байжээ. Одоогоор ингэж бөөнөөр нь үйлдвэрлэхээс өмнө хийж ажиллагаанд оруулсан цөөн тооны ийм онгоц байдаг байна. Гэсэн ч "Су-57"-г байлдааны нөхцөлд хэдийнээ туршиж, Сири дэх цэргийн ажиллагаанд оруулж үзээд байгаа гэж Оросын хэвлэлд бичжээ.