Керосиныг онцгой албан татвартай болгоё

Керосиныг онцгой албан татвартай болгоё

Ес эхэллээ. Утаа ихэслээ. Уг нь улаанбаатарчууд энэ өвөл утаа бууруулах сайжруулсан түлшийг бүх нийтээрээ хэрэглэж байгаа. Гэвч утааны хүхэрлэг чанар нэмэгдээд байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулаад эхэлчихсэн. Харин албаны хүмүүс үүнийг авто машины яндангаас ялгарч буй хүхэрлэг хийнээс үүсэлтэй гэж байгаа.

Авто машин хорт хий ялгаруулах үндэс нь ерөөсөө хэрэглэж буй шатахуунтай холбоотой. Шатахуун чанаргүй, хуурамч байгаагийн хамгийн гол илрэл бол энэ.

Хуурамч шатахууны асуудал олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн сэдэв. Өнгөрсөн жил гэхэд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Лхагва “Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 280 галт тэрэг химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүнийг оруулж ирсэн. Хэрэв гаалийн татвар төлсөн бол нэг вагон тутамд 12 сая төгрөгийн татвар ногдуулах байв. Татварыг тэглэснээс болоод ийм хэмжээний мөнгө алдсан гэсэн үг. Уг нь 2016-2017 онд оруулж ирсэн нефтийн бүтээгдэхүүнээс татвар авсан бол бид улсдаа 60 тэрбум төгрөгийн татвар төлөх боломжтой байжээ” хэмээн мэдэгдэж байв. Ингэж мэдэгдэж байсан байгууллага удахгүй чимээгүй болж, энэ асуудал намжмал байдалд шилжсэн.

Харин он гараад өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Шатахууны үнийн хэлбэлзэл, чанар болон нефть-химийн бүтээгдэхүүнүүдэд Засгийн газраас баримталж буй бодлого”-ын талаар асуулга тавьсан юм. Асуулгын дунд авто бензин, шатахууны чанарын талаар ноцтой мэдээлэл авагдсан байсныг энд дурдъя. 

Тодруулбал, “…Монгол Улсын шатахуунтай холбоотой нөхцөл байдлыг ашиглан 2016 оноос эхлэн зарим аж ахуйн нэгжүүд керосин, нафта, химийн нэрлэгийн бүтээгдэхүүнүүдэд гэх мэт татваргүй нефть-химийн бүтээгдэхүүнтэй холих замаар автобензин, дизелийн түлшний үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр ашигтайгаар борлуулах ажиллагаа эхэлсэн гэдгийг иргэд мэдээлсээр ирсэн… Судалгаанаас харахад 2015 онд 16,2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4,3 мянган тонн, 2016 онд нийт 85,6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59,4 мянган тонн керосин, 12,6 тонн нафта тус тус импортолсон байна.

Үүнээс керосины хувьд авч үзэхэд шатахууны ОАТ-ын хэмжээ бага байхад импортын хэмжээ зөвхөн хэрэглээний хэмжээгээр авч байсан бол татварын хэмжээ нэмэгдсэн 2016 оноос хойш керосины импортын хэмжээ 72 хувиар огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2017, 2018 онуудад ч огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн керосинтой хамтаар нефтийн нэрлэгийн хүнд, хөнгөн фракцийн химийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирж буй нь хуурамч, чанарын шаардлага хангахгүй бензинээр хэрэглэгчдэд үйлчилж байгаагийн илрэл…” гэсэн нь анхаарал татахаар мэдээлэл юм.

Асуулгыг хариуг төд удалгүй Ерөнхий сайдыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгч байв. Тус мэдээлэлд Засгийн газрын зүгээс керосин хэрэглээгээ хэд дахин давсан хэмжээгээр импортлогдож байгааг хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайдын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201 дүгээр захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бөөний, жижиглэнгийн худалдааа эрхэлж байгаа ААН-үүдийн бүтээгдэхүүнд чанарын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон байдаг. Ажлын хэсэг 2019 оны гуравдугаар сарын 4 гэхэд шалгалтын тайлангаа тавих ёстой байв. Гэвч өнөөг хүртэл албан ёсны тайлан мэдээлэл гараагүй байна.

Энэ асуудалд бизнесмэн, эдийн засагчид, экспертүүд ганц л юм хэлдэг. Хуурамч шатахууныг бүрдүүлэгч гол бодис нь керосин. Керосиныг Монгол Улсын хилээр онцгой албан татваргүй оруулж ирдэг. Үүнийг л болиулаад, онцгой албан татвар ногдуулдаг болъё гэсэн санааг тэд хэлдэг. УИХ-ын нэр бүхий олон гишүүн энэ талаар санал, санаачилга гаргаж байсан удаатай. Тэгсэн хэрнээ хэн ч керосинд онцгой албан татвар тавихыг хүсдэггүй.

Улсын төсвийн орлого бүрдүүлэхээр төр засгаас янз бүрийн арга саам санаачилсаар байгаа. Зарим нь бүтэж, зарим нь бүтэхгүй нь ч байна. Тэгвэл төсвийн орлого нэмэгдүүлэх ганц шийдэл нь керосиныг онцгой албан татвартай болгох явдал юм.

Керосин импортлоход онцгой албан татвар төлдөг болчихвол олон сайн үр дагавар гарахаар байгаа. Нэгдүгээрт, онцгой албан татвараар маш их хэмжээний мөнгө орж ирэх боломжтой. Ингэснээр төсвийн алдагдлыг нөхнө. Хоёрт, хорт хийтэй утаа багасна. Гуравт, олон жил яригдаж шийдлээ хүлээсэн хуурамч шатахууны тухай ойлголт байхгүй болно.

Манайхаас хэдэн зуу, саяар давсан хүн амтай дэлхийн улс орон тэр хэмжээгээрээ автомашин хэрэглэж буй. Тэдгээр улс орны авто машин хорт утаа үүсгэдэггүй, болоод л байдаг. Харин манайд утаа бууруулах сайжруулсан түлш хийгээд байхад хорт утаатай хэвээр байна гэдэг хуурамч шатахуунтай холбоотой гэж дүгнэж болохоор байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгээд ч керосины хэрэглээ манайд өмнөх үеийг бодвол эрс багассан. Үйлдвэрийн зориулалтаар багахан хэмжээгээр хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Тийм атал хэрэглээнээс хэдэн арав давж, хэдэн арван мянган тонноор нь оруулж ирсээр байгаа нь хуурамч шатахууны үйлдвэрлэл манайд “эрчимжиж” байгааг батална. Тиймээс керосиныг онцгой албан татвартай болгох зайлгүй шаардлагатай байна.

Онцгой албан татвар гэдэг нь хууль тогтоомжоор тусгайлан заасан бараа үйлчилгээнд албан татвар ногдуулах ажиллагааг хэлдэг. Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээр дамжин эцсийн хэрэглэгчээр төлөгддөг учир хэрэглээний буюу шууд бус албан татварт тооцогддог. Бусад төрлийн татвараас өндөр байдгаараа онцгой албан татвар онцлогтой.

Ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон бөөний, жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа ААН-үүдийн бүтээгдэхүүнд чанарын хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон байдаг. Ажлын хэсэг тайлангаа тавих хугацаа хэдийнэ өнгөрч, өнөөг хүртэл хэн ч энэ талаар тайлбар мэдээлэл хийгээгүй байгааг нийтлэлийн төгсгөлд дахин онцолъё. Ерөөс хуурамч шатахуунтай холбоотой мэдээлэл гараад л тэгсхийгээд намжчихдаг. Холбогдох албаныхан шаардлагатай мэдээллээр олон нийтийг хангадаггүй. Эцэст нь нийгэмд маш их эргэлзээ бий болчихоод байна. Тэгвэл энэ эргэлзээг хагалах гол шийдэл бол керосиныг онцгой албан татвартай болгох явдал юм.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419