Нийслэлээс стандарт баталж, мөрдүүлж эхэллээ

Нийслэлээс стандарт баталж, мөрдүүлж эхэллээ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж ярих нь бий. Учир нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад хоёр агентлагийг нэмж, байгуулсных нь нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар юм.  Тус газар 2019 онд нийслэлд стандартын тогтолцоо бий болгоход анхаарч ажиллажээ.  Мөн Иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж, стандарт мөрдөж ажиллаагүй 379 барилгын байршил, 301 хүүхдийн тоглоомын талбайн байршлыг тогтоожээ.  Түүнчлэн нийслэлд ногоон байгууламж ямар стандарттай байх талаар судалжээ.  Ийнхүү Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын хийсэн ажлуудаас онцлон хүргэж байна.

“Нэг хот-нэг стандарт” зөвлөгөөнийг анх удаа…

“Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөнийг анх удаа  зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр нийслэлтэй холбоотой гурван стандартыг нэвтрүүлж танилцуулжээ. Ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ бичиг баримтыг мөрдүүлж ажиллах юм. Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулаад байгаа барилгын орчинд байгаа хашаа хашлагыг бүгдийг нь солих юм. Тус газрын судалснаар нийслэлийн 379 байршлын тухайд үнэхээр хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзжээ.    Тиймээс барилгын орчин дахь стандартыг гаргасан  байна. Дээрх бичиг баримтыг мөрдүүлэх ажил ирэх хавраас эхэлнэ.

Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг удахгүй мөрдүүлнэ

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайн асуудал ч хүнд байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд хандсан бүх зүйлсийг стандартчилсан байдаг. Түүнийгээ ягштал мөрдөж, баримталдаг. Гэтэл манай хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин бүрдүүлж чадаагүй. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс статистик тоон судалгаа авахад 2017, 2018 оныг харьцуулсан дүнгээр орчны осол гэмтлийн улмаас 2017 онд 680 хүүхэд ирсэн бол 2017 онд түүнээс хоёр дахин өссөн байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар уналтаас үүдсэн гэмтэл бэртлээр эмнэлэгт хандсан 28600 гаруй иргэн байна. Энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь хамгийн харамсалтай.  Тэгэхээр үүндээ үнэлэлт дүгнэлт өгч, хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөн шинэчилжээ.

Нийслэлийн төр захиргааны байгууллагын хаягжилтыг стандарттай болгов

Түүнчлэн төрийн болон орон нут­гийн өмчит 1200 гаруй байгууллагын гад­на хая­гийн загварын 90 орчим хувь нь хууль, журам, стандартад нийцээгүй байжээ.  Тухайлбал, Төрийн сүлд, соёмбыг буруу хэрэглэсэн, өнгө загвар үсгийн хэмжээг баримтлаагүй зэрэг олон алдаа дутагдлууд байсан.  Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас хаягийн самбарын загвар, хэмжээг дээд газар, яам, тэдгээрийн харьяа байгууллага, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, харьяа байгууллага гэсэн гурван загвараар стандартчилж гаргасан. Энэ нь тухайн байгууллагын нүүр царайг харуулаад зогсохгүй. Улаанбаатар хотын маань төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг харуулж байгаа юм.

Түүнчлэн тус газраас Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудыг авч, судаллаа.  Манайд бүртгэлтэй 6300 стандарт байна.  Түүнээс нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна. Энэ бол маш хангалтгүй тоо гэдгийг онцолжээ.

Яагаад хотын стандарт чухал вэ?

Хотын стандартын эрх зүйн байдлыг өнөөгийн байгаа хууль эрх зүйн орчны хувьд тодорхойлбол дараах байдалтай байна. Үүнд: Нийслэл Улаанбаатар хот иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангасан барилга, зам дэд бүтэц инженерийн шугам сүлжээг үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт шаардлагад тулгуурлан олон улсын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлэн Хотын стандарт шалгуур үзүүлэлтийг тогтоож барьж байгуулах нөхцөл боломж эрх зүйн орчин бүрдсэн байна. 2020 онд Улаанбаатар хотын өнгө үзэмж, орчны аюулгүй байдлыг хангах нэн шаардлагатай 22 бүлгийн хотын стандартын техник зохицуулалтын баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байгаа юм.

ДЭЛХИЙН ХОТУУДЫН ТУРШЛАГА

ТОРОНТО ХОТ:

-Канад улсын Торонто хот нь Хотын дэд бүтцийг төлөвлөх, барих стандарт /Standards for Designing and Constructing City Infrastructure/ -ийг боловсруулан мөрдөж ажилладаг.  Тус баримт бичгийн тогтолцоо нь 12 бүлэгтэй бөгөөд зам болон инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн барилга байгууламжийн чанар, зай хэмжээний стандартыг дэлгэрэнгүйгээр зааж өгсөн байна.

ЖЕКСОНВИЛЛ ХОТ:

-АНУ Флорида мужийн Жексонвилл хот нь Газар хөгжүүлэх журмыг боловсруулан үйл ажиллагаандаа ашиглаж байна.  Тус баримт бичиг нь есөн бүлэгтэй бөгөөд нийт барилга болон замыг ангилж, автозамын ачаалалтай холбоотойгоор барилгын давхар талбайг тогтоож, зам болон инженерийн угам сүлжээний дэд бүтцийн барилга байгууламжийн чанар, зай хэмжээний стандартыг дэлгэрэнгүйгээр зааж өгсөн байна.

Ийнхүү нийслэлээс хотын стандартыг бий болгох ажлын эхлэлүүдийг  энэ онд тавьж чадлаа.  Иргэдийн амьдрах орчныг таатай болгох үүднээс хотын стандартыг мөрдүүлж нийслэл, дүүрэг, хороо, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлж үр дүнд хүрснээр Нийслэл хотоо тогтвортой хөгжлийн замд хөтлөн оруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа билээ.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419