Э.Уранчимэг: Цэцэрлэг хамгийн сайхан энергитэй газар

Э.Уранчимэг: Цэцэрлэг хамгийн сайхан энергитэй газар

Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Э.Уранчимэгтэй ярилцлаа. 

-Танай цэцэрлэг 50 жилийнхээ ойтой золгож байна. Ямар амжилттай ойгоо угтаж байна вэ?

-Манай цэцэрлэг 1968 онд нээгдсэнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Анх 100 хүүхэд хүлээн авах чадалтай нийт  22 багш ажилтантай байсан. Энэ хугацаанд багагүй амжилттай 50 жилийг үдсэн. Би онд анх энэ байгууллагад ажиллаж эхлэхэд нийслэлийн “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” болж байсан. Мөн 2017, 2018 онд Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болж байлаа. Хэдхэн хоногийн өмнө болсон архивын үзлэгт 600 гаруй байгууллагаас 50-д шалгарсандаа баяртай байна. Мөн уран гимнастикийн төрлөөр нийслэлийн хэмжээнд тогтмол амжилттай оролцож шагналт байруудад шалгаран дүүрэгтээ сүүлийн 15 жил тэргүүлсэн. Эцэг эхчүүд уран гимнастикийн Ч.Ундрал багшаар хичээл заалгах дуртай. 2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэг маань түр засварт орсон учир хичээллээгүй. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын дэмжлэг тусламжаар энэ намар шинэ байрандаа орсон. Анги танхимууд нь том саруулхан учир хүүхэд бүхэн хөгжих боломжтой. Манай дүүрэгт цэцэрлэгийн насны 11 мянга  гаруй хүүхэд байдаг. Үүний 90 хувь нь хамрагдсан гэж хэлж болно. Байгууллагын гол онцлог гэвэл “Оюутны хотхон”-ы дунд  байрладаг гэдгээрээ онцлогтой. Дотуур байрны багш ажилчид, мөн хөдөөний оюутнуудын хүүхдийг бид харьяа харгалзахгүй авч байна. Яагаад гэвэл хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмших эрхтэй. Ингэснээр  хувь хүн болж төлөвших, суурь боловсролыг хөгжүүлэхэд нь бид дэмжих хэрэгтэй. Өмнө нь хүүхэд хүлээн авах хүчин чадал дутмаг байсан бол өнөөдөр энэ асуудал шийдэгдсэн. Тэдний зүгээс бидэнд талархаж буйгаа илэрхийлсэн. Мөн улсаас “Хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт гэсэн” хөтөлбөрийг үндсэн зорилгоо болгон ажиллахаас гадна эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахыг хүсч байна. Ганцхан багш ажилчид хүүхэдтэй ажиллахаас гадна эцэг эхчүүдтэйгээ хамтарч ажиллахыг илүүд хүсдэг. Тиймээс энэ жилийн хөтөлбөртөө эцэг эхчүүдийг завтай цагаараа сургалтад бүлгийн багшаар нь дамжуулж суухыг урьдаг. ”Багшийн хөгжлийн өрөө” гэж гаргасан. Үүнийг манай аргазүйч Д.Энхтунгалаг багш хариуцаж зөвлөгөө өгдөг.

-Эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгдөг гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ямар зөвлөгөө өгдөг юм бэ?

-Би гэхэд ажил гэж явсаар байгаад хүүхдээ анхаардаггүй. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд ч сууж амждаггүй шахуу. Энэ буруу зүйл гэж би боддог. Сургууль, цэцэрлэг, их сургууль аль нь ч байсан эцэг эхчүүдийн оролцоо муу байгаа нь мэдрэгддэг. Багшид нь даатгаад л орхичихдог. Бид боловсрол эзэмшүүлэх үүрэг хүлээсэн ч нөгөө талдаа гэр бүлийн уур амьсгал илүү нөлөөлж байдаг. Залуу гэр бүлүүдийг ажиглаад байхад хүүхдээ аав ээждээ авчраад өгчихдөг. Аль эсвэл эмээ өвөө нь амттан өгч эрхлүүлээд л зөв сайхан хувцастай явуулахыг л зөв өсгөж байна гэж боддог. Тэгтэл үгүй юм. Хүүхэд гэдэг чинь бүхэлдээ нэг том ертөнц. Түүнд бид аль аль талдаа хариуцлагатай хандах ёстой. Гэр бүлийн салалтаас болж сэргэлэн цовоо хүүхэд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Тиймээс бид хүүхдэдээ 20-хон минут зарцуулахыг зөвлөдөг. Тухайлбал, хэл яриа, математикийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ.

Тоглоом тоглох, хувцсаа өмсөх, эвхэх, номны хуудас яаж эргүүлэхийг багш нар заадаг ч эцэг эхчүүд түүнийг нь гэртээ давтуулах ёстой. Энэ мэтээр хүүхэдтэй хэрхэн харилцах талаар зөвлөдөг. Намайг залуу байхад хүүхдэд мэдлэг өгөхөд нь анхаардаг байсан бол одоо хувь хүн болоход нь хөтөлбөрүүд тусгагдаж байна. Тиймээс багш, хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа маш чухал юм.

-Та хэдэн жил багшилж байна. Өөрийн тань мэргэжил бусад мэргэжлээс юугаараа давуу гэж боддог вэ?

-Би 1989 онд Архангай аймгийн техникумийг төгссөнөөс хойш энэ салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Сүүлийн зургаан жил 59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Мэргэжлийнхээ онцлог гэвэл өдөр бүр сайхан энерги авдаг. Би нэг нэвтрүүлэг үзэж байхад цагдаа, цэцэрлэгийн багш хоёрыг өглөө ажилдаа ирэхэд, орой ажлаас нь тарахад энергийг нь шалгахад цэцэрлэгийн багшийнх хэд дахин илүү, харин цагдаагийнх хэд дахин буурсан байсан. Ямар ч мэргэжилд зүрх сэтгэлээ зориулж байж л тухайн хүн амжилттай, ажлаасаа сэтгэл ханамжийг авна шүү дээ. Бид чинь эд материалтай биш бүхэл бүтэн хүнтэй харилцаж байгаа учир багш нар сайн байх хэрэгтэй. Тиймээс ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай байх, хүүхэдтэй ажиллах сэтгэл зүрхтэй байхыг л шаарддаг мэргэжил юм.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай цэцэрлэгт үеийн үед сайн эрхлэгч , аргазүйч багш нараас бүрдсэн хамт олон ажиллаж байсан байдаг. Тэднийхээ залгамж халааг цааш нь зөв үлгэр дууриалалтай авч явахыг хичээж байна. Мөн 50 жилийнхээ ойн хүрээнд кино, мөн сайт ажиллуулах, түүхэн жилүүдийнхээ хүрээнд ном бичихээр төлөвлөөд бүлэг сэдвүүд нь гарчихсан явж байна. Багш нарыгаа заавал залуу гэлтгүй цаашид сурч боловсроход нь дэмжиж ажилладаг. Хүсвэл бакалавр, магистр, аргазүйч багшаар суралцахад хэзээд нээлттэй хандахаа мэдэгддэг. Учир нь миний залууд сурч боловсроход байгууллага маань дэмждэггүй байсан болохоор би энэ зовлонг мэднэ. Ойрын хэдэн жилийн хугацаанд туслах багшаас дөрвөн хүн багш болж хоёр багш магистрт суралцсан. Өшөө ч суралцах боломжийг олгоно гэж бодож байгаа. Манай цэцэрлэгийн онцлог нь уран гимнастикаас гадна урлаг, уран зураг, дуулж бүжиглэх, бие бялдрын хувьд, хувь хүн болж төлөвших дадал эзэмшүүлэхэд  анхаарч ажилладаг. Эрүүл мэндийн тал дээр ч олон жил ажилласан эмч бий. Тиймээс цаашид улам сайжруулахын төлөө ажиллана даа.

А.Доржханд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419