Япон улсын төрөлтийн тоо түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрчээ
Японд төрсөн нялх хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буурч түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн онд 918,400 хүүхэд мэндэлж байсан бол энэ оны 12-р сарын байдлаар 864,000 нярай төрсөн болохыг Засгийн газрын албан ёсны тоо баримтад дурджээ.
Хамгийн сүүлд 1897 онд Япон даяар 900 мянгаас доош тооны хүүхэд төрж байсан аж. Төрөлтийн тоо ийм бага байгаа нь тус улсын бодлого тодорхойлогчдын толгойн өвчин болж байна. Мөн 2019 онд Японд нийт 1 сая 376 хүн нас барсан нь төрөлтийн тооноос 512 мянгаар илүү байгаа юм.
Японы хүн амын тоо жил ирэх бүр буурсаар байна. Сүүлд явуулсан судалгаагаар тус улсын 124 сая иргэний 20 хувь нь 65-с дээш настай болох нь тогдоогдсон байна. Энэ эрчээрээ хүн амын тоо багассаар байвал 2060 он гэхэд Япон улс 88 сая иргэнтэй болно гэсэн тооцоо гарчээ.