Хятад улс Библийг Ерөнхийлөгч Ши Жиньпиний сургаальд тааруулж өөрчлөхийг тушаажээ
Дэлхий даяар Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэхээр бэлтгэж байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчид Библийг Коммунист Нам болоод Ерөнхийлөгч Ши Жиньпиний сургаальд нийцүүлэн өөрчлөхийг тушаасан байна.
Энэхүү хачирхалтай шаардлагыг өчигдөр орой Францын нэр хүндтэй "Le Figaro" сонины Бээжин дэх сурвалжлагчид иш татан мэдээлсэн бөгөөд энэ нь Христийн шашин, Ислам, Буддизм зэрэг бүх томоохон шашинд хамаатай болохыг мөн дурджээ.
Хятад улс бүх томоохон шашнуудаас өөрсдийн ариун судруудаа өөрчлөхийг шаардсан бөгөөд ингэхдээ "Ерөнхийлөгч Ши Жиньпиний эрин үе" -тэй нийцүүлэхийг тушаажээ.
Ши Жиньпин ерөнхийлөгчийн суудлаас гадна Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг юм.
Хятад улс бүх томоохон шашнуудыг хүлээн зөвшөөрдөг боловч бүгдийг нь Коммунист намын хараан дор үйл ажиллагаагаа явуулахыг шаарддаг аж.
Тус нам ганц Библийг бус Исламын шашны шашны ариун ном Коран судар, Буддын шашны их хөлгөн судруудыг ирэх оноос мөн Коммунист үзлийн дагуу өөрчлөхөөр төлөвлөж байгаа гэнэ.