Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах 105-д шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө. Тус шуурхай албаны автомашиныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханд гардуулсан юм.
Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.