АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талаас Европын холбоо руу тавьж байгаа шинэ байгалийн хийн хоолойн төсөлд хориг тавих зарлигт гарын үсэг зуржээ. Тус "Хойд Урсгал 2" хэмээх төсөл нь Европын орнуудын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан ч энэхүү хоригоос болоод Герман, Франц, Итали зэрэг орнууд ОХУ-ын талаас байгалийн хий авч чадахааргүй болж байгаа юм.
Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч "АНУ-ын эрх баригчид бидэнд арга хэмжээ авахын тулд холбоотнуудаасаа хүртэл нүүр буруулахад элэн байгааг энэ явдал харууллаа. Тэдний энэ шийдвэр нь манай төдийгүй Европын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно" гэж мэдэгджээ.
"Хойд Урсгал 2 төслийн дагуу ОХУ" Балтын тэнгисээр хийн хоолой татаж Герман, Франц, Итали зэрэг орнуудад 2020 оны7-р сар гэхэд байгалийн хий хүргэх зорилготой байсан юм.
Үүнээс болоод Франц болон Германы засгийн газрууд АНУ-ын шийдвэрийг мөн хүчтэй шүүмжилжээ. Ялангуяа цөмийн цахилгаан станцын тоогоо бууруулах хүсэлтэй байгаа Германы эрх баригчид энэхүү төслийн ачаар 1 сая гаруй өрхийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилготой байсан аж.