МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнай: Маргааш нь тодорхой ард түмэн, хөгжлийг бүтээдэг

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнай: Маргааш нь тодорхой ард түмэн, хөгжлийг бүтээдэг

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнайгаас он бүрийн төгсгөлд миний бие дэлгэрэнгүй ярилцлага авдаг уламжлалтай билээ. Энэ оныхоо ээлжит ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

-Шинэ он удахгүй гарах нь, хүн бүр л өнгөрч буй ондоо юу хийж амжуулснаа бодож цэгнэж, ирэх ондоо юу хийх тухайгаа боддог мөч. Та МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөсөө хойш чимээгүй суулаа. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Нийгмийн амьдралыг хэрхэн харж байна. Улс төрд идэвхтэй оролцож, төрд удирдах алба хашиж байсан хүний чинь хувьд асууж байна л даа?

-Бидний сонгосон нийгэм хүн бүрийг хөдөлмөрлөхийг, өөрийгөө байнга хөгжүүлж байхыг шаарддаг тийм цаг үед та бид амьдарч байна. Миний хувьд нэг судалгааны ном орчуулахыг оролдоод дуусах шатандаа явж байна. Өөрийн маань бодож санаж явдагтай холбоотой, ерөнхийдөө улс төрийн намын санхүүжилтийн талаарх ном. Өөрийгөө орчуулгад сорьж байгаа ухаантай. Хоёрдугаарт хуулийн чиглэлээр зөвлөгөө өгөх, бичиг цаас боловсруулах ажил хийж байна даа.

Намынхаа ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөс хойш хоёр жил болчихож. Энэ хугацаанд ерөнхийд нь л ажиглаж сууна. Ард түмний дүн тавих цаг хаяанд ирлээ. Төр засгийн зүгээс нийгэм, эдийн засгийн амьдралд ахисан нь ч байгаа, алдсан нь ч байдаг биз. Хамгийн гол нь ард түмний оролцоо, дэмжлэгийг өргөн хүрээнд авч, үр дүнг нь гаргаж ажиллах нь чухал. Иргэдийн маань дийлэнх нь эрвийх дэрвийхээрээ дор бүрнээ хөдөлмөрлөж байгаа хэдий ч амьдрал ахуйд нь дорвитой өөрчлөлт төдийлөн гарахгүй, бухимдалтай байна.

Олон улсын туршлагаас харахад маргааш нь тодорхойгүй нөхцөл байдал бүрэлдсэнээс нийгмийн стресс, тогтворгүй байдал хүчтэй оршин тогтнодог. Сайн ч, муу ч төрийн бодлого нь тогтвортой, хууль, дүрэм журмаа бүхий л түвшиндээ дагаж мөрдөөд сурчихвал олон хүндрэлтэй асуудлууд цэгцрээд явчихна. Тэгэхгүй бол их савлагаатай, морин дээрээс нэгнийгээ татаж унаган, тэгээд ээлжилж мордсоор байтал хэн хэн нь хол давхиж чадахгүйд хүрэх нь. Энэ бүх байдлыг тогтож анзаарах цаг нь болсон.

-Энэ намууд чинь төрийг тогтворгүй байлгаад байгаагийн гол эзэд нь биш юм уу, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа энэ бүгдийг анхаарах ёстой биз дээ?

-Тогтворгүй байдал нь Ардчилсан нийгмийн нэг сул тал гэж үздэг онолын хувьд.Бид өнөөг хүртэл ардчилалд суралцсаар л байгаа. Бусад хөгжсөн улс орнууд ч өнөөгийн бидний зовлонг туулсан. Олон ургальч үзэл байх боловч тэд улс орны хөгжлийн гол асуудлууд дээрээ тогтож чадсан. Зүйрлэвэл нам тус бүр өөрийн хөгжлийн уулыг бүтээчихээд түүнийхээ оройд гарах гэж зүтгэхээс илүүтэй хамтдаа нэг л уулын орой руу гарахаар тогтох нь чухал.

Хэрхэн оргил өөд гарах арга зам нь л өөр өөр байж болно. Тэгсэн цагт намуудын мөрийн хөтөлбөр өнгөрсөн, одоо, маргааштайгаа уялдсан байдлаар боловсруулагдаж, төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломж бодитойгоор бүрдэнэ.Энэ ажлыг өнөөгийн намуудын лидер улстөрчид гардан гүйцэтгэх ёстой.

-Хүн бүр нийгмийн болж бүтэхгүйг ярьж байна. Та бол ард түмний дунд алхаж яваа нэгэн. Ер нь амьдрал болж байна, дажгүй байна гэж ярих хүнтэй таарч байна уу?

-Монгол хүн бидэнд чинь амны билгээс ашдын билэг гэж нэг үг байдаг даа. Ирээдүй маань өнгөтэй өөдтэй болно гэдэгт эргэлзээгүй итгэх хандлага л давамгайлах нь л чухал байна. Аль ч нийгэмд эрээнтэй бараантай зүйлс олон байдаг.Ямар өнцгөөс харах нь тухайн хүний хэрэг. Аливааг өөдрөгөөр хардаг нь ч бий, сөргөөр хардаг хэсэг ч бий.

Хүн ер нь юуны төлөө, яах гэж амьдардаг юм. Амьдралаас баяр баясгалан, сэтгэл ханамж гэх зэргээр өөрөөр хэлбэл кайф авах гэж л амьдардаг болов уу гэж би ойлгодог. Бизнес хийгээд баялаг бүтээгээд, ашиг орлого олоод сэтгэл хангалуун яваа хүн ч байна. Олон хүний амьдралд тус дэм болоод кайф авдаг хүн ч байна. Гэхдээ өнөөдөр монголчуудын маань дийлэнх нь амьдралаас кайф авч чадахаа больчихсон, авч чадахгүй байгаа учраас л бухимдалтай байна уу даа гэж би ажигладаг.

-Энэ нь тэгээд юутай холбоотой гэж та хэлэх вэ. Монголчуудын энэ хандлага нь өөрөө болж бүтэж байгаа зүйлсээ дарж унаад байх шиг харагдах юм?

-Хувь хүн өөртэй нь ч холбоотой, төр засгийн бодлого, удирдан чиглүүлж буй хүмүүсийн сайн муу үйлдлүүдтэй ч холбоотой. Гэхдээ миний хувьд энэ өнцгөөс нь яримгүй байна. Ерөнхийдөө аль ч нийгмийн үед олон түмнийг соён гэгээрүүлэх, чиглүүлэх асуудал чухал байр суурийг эзэлдэг. Өнгөрсөн үед бидний хэлж заншсанаар сэхээтэнлэг хэсэг дээрх үүргийг гүйцэтгэж байсан гэж би ойлгодог.

Өнөө цагт сэхээтний үүргийг гүйцэтгэх давхарга бодитойгоор оршин тогтнож чадахгүй, их бүдэг байдалтай байна. Магад цагийн нугачаанд сэхээтнүүд нэг тийм халирамхай, хойшоо суудаг болсон нь нийгэмд хар буруу зүйлс бүхэн давамгайлах хандлага руу орох нөхцөлийг бүрдүүлж байна. Энэхүү хандлага ч өнөөгийн цахим ертөнцөд хүчтэй газар авч байгааг та ч ажигласан байх.

-Ганц Монголд ийм байна уу, дэлхий нийтийн хандлага ер нь ямар байдаг юм бэ?

-Өндөр хөгжилтэй улс орнуудад нийгмийн хэсэг бүлэг гэхээсээ илүүтэйгээр тогтолцоо нь тухайн иргэнийг төрөхөөс нь авахуулаад бие хүн болж төлөвшүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг болсон байна.Америкийн нийгэм америк иргэнийг, Германы нийгэм герман иргэнийг бий болгож байна. Бидний хувьд тогтолцоо маань монгол иргэнийг бий болгож байна гэж хэлэхэд арай эрт байна.

Тиймээс энэхүү үүргийг нийгмийн тодорхой бүлгүүд хариуцан авч явахаас өөр гарц одоохондоо харагдахгүй байна. Нийгмийн бүхий л түвшинд тогтвортой байдал давамгайлсан үед магад тогтолцоо нь монгол хүнийг бий болгох үйл явц бодитойгоор хэрэгжиж эхэлнэ. Жишээ дурдвал, Америкт хүн өөр ажилд ороход заавал өмнө ажиллаж байсан газраас нь тухайн хүнээс хамааралгүйгээр хэрхэн ажиллаж байсан талаарх мэдээллийг авч ажилд авах эсэхээ шийдвэрлэх нэг гол үзүүлэлт болгодог. Зөвхөн энэ хөшүүрэг нь тухайн хүнийг ажлаа сайн хийх, хамт олондоо үнэлэгдэх, цаашдаа өсч дэвжихэд нь нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог.

Гэтэл манайд хэрхэн байгааг та мэдэж байгаа, ажлын байрандаа тогтвор суурьшилгүй, бизнес хийж байгаа хүмүүст найдвартай ажиллах хүн хүч олдохгүй хэцүү нөхцөлд байна. Гэтэл нөгөө талд нь ажилгүй хүмүүс маш их байгаад байдаг. Олон шалтгаан бий гэдэгт та бид маргахгүй. Тэгэхээр миний түрүүнд хэлдэг Монголд бүх зүйл тогтворгүй байгаатай л холбоотой. Энэ бүгдийг хууль эрх зүйн орчны хүрээнд системээр нь шинэчлэх боломж бидэнд байгаа юу гэвэл байгаа. Нэг их хүнд хүчир ажил ч биш. Боддог, сэтгэдэг, тодорхойлдог, судалгаа хийдэг байгууллагууд нь өнөөдөр манайд үндсэндээ бас тогтвортой ажиллахгүй байна. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа.

-Өнөөдөр төр засаг бүх шатандаа сошиалын мэдээллээр ажлаа хийдэг болчихсон юм шиг. Сошиалд ажлыг нь шүүмжилбэл “Энэ ерөөсөө алах юм байна” гээд зөв шийдвэрээ цуцалдаг. Төр ийм байж болох уу?

-Ортой л доо. Ямар нэг ажлыг хийх, ямар нэг албан тушаалыг хашихад шантармаар зүйл олон. Ядарна, зүдэрнэ, уулын оройд гарахын тулд амьсгаадна, ер нь амар байхгүй шүү дээ. Түрүүний та бид хоёрын ярьдаг зүйлийг л энд давтаж хэлэх болох нь. Бодлого нь ойлгомжтой байх ёстой. Жишээ нь, Бүгд утаанаас салахыг хүсч байна уу, хүсч байна. Утаатай тэмцэхэд олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Ядаж л түүхий нүүрс зарж амьдардаг хичнээн хүн байгаа юм. Түүнийг нь тээвэрлэж амьжиргаагаа залгуулдаг хэдэн хүн байна.

Энэ олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэтэл нийгмээрээ хүлээн зөвшөөрүүлээд, төр нь гаргасан шийдвэр дээрээ бат зогсоод зүтгэхэд тодорхой үр дүнгүүд гарна. Төр засаг бол асуудлыг сайн судалж, ярьж шийдээд хөдөлсөн бол түүнийхээ үр дүнг үзэхийн төлөө гуйвалтгүй байх ёстой. Сошиалд юу гэж хэлж ярьж, дайрч доромжлох нь огт хамаагүй. Хэдэн хүн гарч ирээд жагсахаар шийдвэрээ өөрчилдөг, олноороо яриад гаргасан шийдвэрийг дээд шатных нь удирдлага өөрчилчихөж болохгүй.

Энэ чинь л эргээд төр засгийн үйл ажиллагааны тогтвортой байдал, алсын хараатай байх, бие дааж шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээ үгүйсгэгдэж байгаа хэрэг. Төрийг арчаагүй, сул дорой харагдуулж байгаа хэрэг. Дээр нь ажил хариуцсан хүмүүсийн эрч хүчийг сулруулчихаж байна. “Би хариуцсан салбараа өөд нь татна, сайн ажиллана” гэсэн зүрх сэтгэлтэй очиж байгаа хүмүүс ажил хийхээс хойш суух хандлагатай болж, мөрөөрөө энэ суудал дээрээ ажил хийсэн нэр зүүж байгаад сонгууль хүргэе дээ гэсэн бодолтой болчих аюултай. Ажил хийдэггүй хүнд ямар ч алдаа байдаггүй.

-Энэ байдлаас гарах гарц гаргалгааг ярьдаг хүн алга, бүгд шүүмжлээд л байна?

-Шүүмжлэл тодорхой хэмжээнд байх нь буруу юу байхав. Ер нь цөөн үгээр бүхий л зүйлийг хамруулан шийдлийг ярина гэдэг төвөгтэй. Болж бүтэж байгаа зүйлээ тордоод явах, болохгүй зүйлсээ хурдхан шиг цэгцлээд л явах нь чухал байна. Гэхдээ системтэйгээр.

-Таны эхэнд хэлсэн энэ бүх зүйл ойлгомжгүй, маргааш нь хэрхэх нь тодорхойгүй байх нь хэн нэгэнд ашигтай л байгаа даа?

-Судлаачдын үзэж байгаагаар ялангуяа байгалийн баялгийн асар их нөөцтэй улс орнуудын төр засгийн бодлогыг тогтворгүй байлгах, нийгмийг тодорхойгүй байдалд оруулах нь дотоодын болон гадаадын үндэстэн дамнасан корпорациудад богино хугацаанд ашиг орлого олох таатай хөрс суурь гэж үздэг.

Магад бид ч тийм цаг үеийг туулж байгаа байх. Гэхдээ хэн нэгэнд буруу өгөхөөс илүүтэй цаашдаа дотооддоо эв зүйгээ сайтар олж, эрх ашгийн эрэмбээ зөв тодорхойлж түүн дээрээ бат зогсох нь ирээдүйд үүсэх таагүй үр дагавруудаас сэргийлэх боломжтой.

-Та бол залуугаасаа Монголын төрд удирдах ажил хийсэн. Ажлаа нэр цэвэр хийсэн цөөхөн залуусын нэг гэж би дүгнэдэг. Нам чинь ялчихаад байхад бүтэн дөрвөн жил шахуу төрийн гадна байгаа нь таны төрд нэр бүтэн ажилласны чинь шан уу?

-(Инээв) Ингэж бодож байгаагүй юм байна. Би өмнө нь танд өгч байсан ярилцлагууддаа хэлж байсан, түүнийгээ л давтана. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, сонголтоороо л яваа. 2016 онд надад ажлын санал ирж байсан шүү дээ. Нам маань сонгуульд өрсөлдөөд дээр дооргүй л ажиллацгааж байхад гадаадад сурч байсан хүн намаа ялмагц би дарга болно гээд гэнэт ороод ирэх нь тийм ч таатай зүйл биш.

Олон сайхан нөхөд маань сонгуулиар өдөр шөнөгүй итгэл үнэмшлээрээ ажилласан. Төрд зүтгэе, улс орныхоо төлөө ажил хийе гэсэн зорилго бүгдэд маань бий. Ердөө л тэр. Та ажилгүй яваад л байх юм... гэж ирээд л ярьдаг хүмүүс байдаг юм. Төрд ажиллахаар л хүн ажилтай болдог, ажиллахгүй болохоор ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн мэт харагддаг буруу хандлага нийгмийн дунд байх шиг. Үнэндээ би өмнөх ажлаа барахгүй шахам л явж байна.

- Та олон сонгуульд оюутан цагаасаа эхлэн оролцсон. Улс төрийн туршлага, төр засгийн ажлын туршлага хангалттай бий. Түрүүн асуусан асуултаа дахиад асууя. Та тодорхой хариулсангүй. Хоёр жилийн өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөнөөс хойш ямар ч чимээ аниргүй суугаад байгаа чинь сонин санагдаад байдаг юм?

-Тухайн үедээ улс төрийн ажилд идэвхтэй оролцож, намынхаа ажлыг өнөөгийн нийгмийн хүлээлтэд нийцэхүйц нам байлгахын төлөө өөрийгөө сорьё гэсэн бодлоор генсект өрсөлдсөн. Олон нөхөд маань ч дэмжсэн. Ер нь бол улс орны хөгжлийн сайн муу бүхий л зүйлс улс төрийн намуудаас шалтгаалдаг. Үүнээс өөр гарцыг дэлхийн ардчилсан улс орнууд олоогүй байна.Тэгэхээр улс төрийн намын төлөвшил, дотоод ардчилал, тогтвортой бодлого гэх мэт олон асуудлыг намынхаа хүрээнд дархлаажуулах нь зайлшгүй хийх ёстой зүйл.

Аливаа нам дотооддоо үзэл бодол, үйл ажиллагаагаараа уралддаг, гишүүдийнхээ оролцоог өргөн хүрээнд хангадаг талбар байх нь бодлогоо олон түмэнд таниулж дэмжлэг авахад тун дөхөмтэй. Хэн нэгэнтэйгээ үзэл бодлын зөрчил үүсвэл эрх мэдэлтэй нь ялдаг биш дүрэм, журам нь ялдаг тийм чиглэл рүү нам явах ёстой. Удахгүй манай нам 100 жилийнхээ босгон дээр ирээд байна. Өнөөгийн цаг үеийн шаардлага, иргэдийн хүсэл, хүлээлтэд нийцсэн нам болгохыг зорьж миний бие Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд өрсөлдсөн хүн шүү дээ.

-Өнөөдөр МАН-ын залуу үеийн төлөөлөл болсон, басчиг төрд гайгүй алба хашиж байсан нэр бүхий залуус намынхаа удирдлагуудын эсрэг сүрхий дуугарч, үзэл бодлоо илэрхийлж байгаа харагдах юм. Таны үеийн гэж болох зарим гишүүд бүр нөгөө сэлэм эргүүлнэ гэдгийг үзүүлж өгч байгааг та харж л суудаг байлгүй?

-Би чинь 1998 оноос хойш намын дотоод амьдралд хутгалдаж, хуучны сайхан сайхан ахмадуудынхаа үгийг нь сонсож өссөн нөхөр. Наад зах нь бичиг цаас яаж боловсруулдгийг сурч авсан хүн. Насаараа төрд зүтгэсэн ахмадуудынхаа дэргэд улс төрийн ажил хийж эхэлсэн нь мань мэтэд их хувь заяа. Надад суусан дадал бол хариуцсан ажилдаа эзэн байх, аливаад голтой байх, ямар ч хүндрэлтэй асуудлыг дотооддоо нээлттэй ярьдаг байх гэх мэт зарчмыг суулгаж өгсөнд баяртай байдаг. Айхавтар зөрчилдөж болно.

Тэр нь өөрөө ажлыг улам сайжруулахад чиглэвэл сайн. Ер нь аливаа хүн эрх мэдэл, өнгө мөнгөнд дурладаг нь хүний нийтлэг мөн чанар юм гэж ахмадууд маань ярьдаг байсан нь санаанд орчихлоо. Хамгийн гол нь тэр хүсээд байгаа эрх мэдэлдээ хүрэхийн тулд ажил хийж, олныг манлайлж, түмний хүндлэлийг хүлээж, ажлын ард гарсан шиг гарч чаддаг гэдгээ харуулж байж очдог тогтолцоо үйлчлэх ёстой. Бие биенээ шүүмжлэх нь нийгэмд байдаг л зүйл.

Шүүмжилсэн гээд нухчин дарах, үзэн ядах, дайсагнан хонзогнох биш харин шүүмжлэлээс сайныг нь аваад, харилцан ойлголцох, буруу ойлгосныг нь зөв чиглэл рүү нь залах ухаан удирдагч хүмүүст байх ёстой. Монголын түүхэнд Монгол Улсыг хэдэн хэсэг болгож, бутарган тасдаж, тамирдуулж, ард түмнээ зовоосон бараан жишээ олон байдгийг та бид мэднэ. Ардчилсан нийгэмд хүн бүхэн нэг шугаман дээр бүгдээрээ зогсдоггүй. Хүн бүрт өөр өөрийн эрх ашиг, үзэл бодол, итгэл үнэмшил байдаг. Тэр бүгдийг нэг цэг дээр төвлөрүүлэх нь удирдаж байгаа хүмүүсийн ур ухаан, тэвчээр, үзэж туулсан зам, туршлага мэдэх хэрэг.

-МАН бол үнэндээ дотроо тийм ч эвтэй биш байгааг хүмүүс мэдэж байгаа. Таны хувьд МАН ямар байдалтай сонгуульд орчихоосой гэж бодож байгаа вэ?

-Нам ямар байдалтай сонгуульд орох нэн тэргүүний асуудал биш, харин өмнөх сонгуулиар амласан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж чадсан бэ, цаашид юуг хийж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал гэж би үздэг. Сонгуулийн хугацаа хүртэл бидэнд бас ч гэж дотооддоо эв зүйгээ олох хангалттай хугацаа байна. Шүүмжлэл, гомдол санал одоо улам ихэснэ. Хэрхэн энэ бүх асуудлыг эерэгээр шийдэх ур ухаан, туршлага намын удирдлагад байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Намын бодлого, үйл ажиллагаа гишүүддээ нээлттэй, ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх нь сонгуульд амжилт гаргах гол хүчин зүйл гэж би ойлгодог.

-Ер нь намын шошготой миний мэдэх хүн бүхэн л сонгуульд нэр дэвшинэ гэх юм. Ялангуяа залуучууд бүр их дэвших тухай яриад эхэллээ?

-Юу нь буруу байхав. Бид чинь сонгох сонгогдох эрхээ 30 орчим жилийн өмнө Үндсэн хуулиараа олж авч чадсан ард түмэн. Гэхдээ миний хувьд улс төрийн ажил бусдын өмнө хариуцлага хүлээдэг, олны шүүмжлэл дунд амьдрал нь өрнөдөг амаргүй ажил гэж боддог. Тиймдээ ч Америкт сурч байхад олон газрын залуустай юу эсэхийг хөөрөлдөхөв.

Тэгэхэд тэд бүгдээрээ сургуулиа төгсөөд ийм хуулийн фирмд ажиллана, судалгааны ажил хийнэ, ийм салбарт зүтгэнэ, бизнес хийнэ гэж л ярихаас биш нэг ч оюутны амнаас “Би очоод улс төрд орно, ийм дарга болно,төрийн ажилд орно, төрийн ийм шатанд өөрийгөө бэлдэнэ” гэж ярьж байсныг сонсоогүй. Магадгүй төрийн албанд зүтгэхээс халгадаг, бусдын өмнө хариуцлага хүлээхээс эмээдэг, өөрийгөө голдог, тэгээд өөрийгөө бэлддэг, тийм өндөр босготой, үнэ цэнэтэй талбар болгомоор байгаа юм, төрийн албыг. Зарим залуусын маань хувьд өөрийгөө голдоггүй байх нь аюул дагуулж болзошгүй.

-Бид их цамаан болчихсон. Ажлыг голдог. Болж өгвөл цагаан гартнууд ширээний ард сууцгааж байх санаатай. Өөрсддөө зохихгүй, өөрөөсөө хэтийдсэн хээнцэрлэл их болж. Тэрнээс таны хэлсэн шиг хийе гэвэл маш их ажлын байр байна?

-Та бид хоёр үүнийг дүгнэж цэгнэх нь тийм таатай зүйл биш. Өнөөгийн бидний бүтээсэн нийгэм залуусыг маань ийм хандлага руу чиглүүлчихлээ. Миний 21 аймгаар тойрч олон түмэнд ярьсан илтгэлийг та санаж байгаа байх. Төр засгийн бодлого аж ахуйн нэгждээ итгэх, иргэндээ итгэх, тэднийгээ ажилд сургах, чиглүүлэх үүргээ хангалттай биелүүлж чадвал манай залуус ямар ч ажлыг бусдын адил сайн гүйцэтгэж чадна гэдэгт би эргэлздэггүй.

Эс чадвал бид өмнөх нийгмийн үед 70 жил орос ах нараар ажлаа хийлгэсэн, өнөө цагт хятад хүмүүсээр байшингаа бариулж замаа тавиулсан гэх таагүй ярианаас мөддөө салахгүй. Хаа сайгүй бие биедээ итгэх итгэл сул байна. Төр засаг иргэддээ итгэсэн цагт, аж ахуйн нэгж нь ажилтандаа итгэсэн цагт, ажилтан нь байгууллагынхаа өсч дэвжихэд итгэсэн цагт, иргэд нь улс орныхоо ирээдүйн хөгжилд итгэсэн цагт хөгжил тийм ч хол биш. Энэ бүхний үндэс нь тогтвортой байдлыг бүхий л түвшиндээ бий болгох нь чухал юм. За ингэсгээд хоёулаа ярилцлагаа өндөрлөх үү, нэлээн ч удаан ярьчихлаа.

-Тэгье дээ, уг нь дахиад ярих зүйл байгаа юмсан, сонгууль ч ойртож байна, олон удаа уулзана гэдэгт итгэж байна.

-Тэгэлгүй яахав. Танай сонины хамт олон болон уншигчид, нийт монголчууддаа шинэ оны мэнд хүргэж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

П.Хашчулуун

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419