Эцэслэн баталсан сонгуулийн хууль эцэг хуульд харшиллаа

Эцэслэн баталсан сонгуулийн хууль эцэг хуульд харшиллаа

Гадаадад оршин суугаа иргэний сонгуульд оролцох эрхийг хассан нь Үндсэн хуулийн ноцтой зөрчил юм

  • Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенцид бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхах зарчмыг мөрдлөг болгох үүрэг бий

УИХ-ын сонгуулийн хуулийг парламент эцэслэн батлахдаа иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэд хэдэн өөрчлөлт оруулав. Тухайлбал, хуулийн өөрчлөлтөөр гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хассан, хувь хүний нууц мэдээллийг задруулах боломжийг бүрдүүлсэн заалтуудыг баталжээ. 

Хууль санаачлагчид төслийг өргөн барихдаа 22 дугаар зүйлд гадаадад оршин суугаа иргэдээс санал авахтай холбоотой 10 гаруй заалтыг тусгасан ч хэлэлцүүлгийн явцад олон тойрог бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах болсонтой холбоотойгоор хассан юм. Мөн гадаадад байгаа иргэдээс санал авах, салбар комисс байгуулах, түүний үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй заалтыг ч бас орхигдуулав. Ингэснээр гадаадад оршин суугаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх эрхгүйгээр “гадуурхагдлаа”. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх хангалттай үндэслэл болно. Холбогдох хуульд гэмт хэргийн ангиллаас үл хамааран хорих ял эдэлж буй этгээдээс бусад 18 насанд хүрсэн болон эрх зүйн бүрэн чадамжтай бүх иргэн санал өгөх эрхтэй гэж заасан.

Гэтэл гадаадад ажиллаж амьдарч буй иргэдээ ялгасан заалтаа парламент энэ удаад сэргээж чадсангүй. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа гэдгээрээ тэд иргэний харьяаллаасаа хасагдаагүй гэдгийг энд дурдах илүүц. Эцэг хуульд ч Монгол Улсын иргэнийг ялгаварлахыг хориглосон олон заалт бий. Наад зах нь Үндсэн хуулийн эхэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт дурайж буй. 

Цаашилбал, 16.1.9-д “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэх мэтчилэн 10 гаруй заалт хөвөрнө. Мөн эцэг хуулийн төгсгөлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн сануулга болгосон нь ч бий.

Гэтэл Д.Лүндээжанцан гишүүний эх баригчаар ажилласан хууль ҮХЦ-ийн хаалга татахад бэлэн боллоо. Тэрбээр нэгэнтээ “2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн олон заалт Үндсэн хууль зөрчиж, парламент “тахимаа өгсөн” хэмээсэн. Харин түүний эх барьсан сонгуулийн хууль эцэг хуулийн амин заалттай хэрхэн нийцсэн талаар тайлбарлах болох нь. 2012 онд парламентын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахад Монгол Улс анх удаа гадаадад оршин суугаа иргэдээсээ санал авч байсан бол 2016 онд жижиг мажоритар тогтолцоо гэх шалтгаар больсон юм.

Харин энэ удаад тогтолцооноос хамаарч иргэдээ ялгаварлахгүй гэсэн зарчмаар хуулийн төсөл өргөн барьсан ч түүнээсээ буцлаа. Мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенцийг ч зөрчив. Тус акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдэг зарчмыг мөрдлөг болгох үүрэгтэй юм. Үүнээс гадна хуулийн шинэчлэлээс ухарсан бас нэгэн ноцтой заалт орсон нь иргэний хувийн мэдээллийг олон нийтийн байгууллагад өгөх тухай байв. 

Төслийг хэлэлцэхээс өмнө СЕХ болон УБЕГ-ынхан “Иргэдийн гомдлын дагуу 2018 онд Бүртгэлийн багц хуулийг батлахдаа иргэний мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр шүүх, прокурорын байгууллагаас бусад этгээдэд олгохгүй байх дэвшилтэт заалт тусгасан” хэмээн УИХ-ын гишүүдэд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр Бүртгэлийн тухай хуулийг зөрчин иргэний мэдээллийг намуудад олгохоор боллоо. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ заалт санал хураалтаар унасан боловч маргааш нь өмнөх заалтаа хүчингүй болгох горимын санал гарган дахин санал хураалт явуулж баталсан юм.

Энэ нь угтаа төр иргэнийхээ мэдээллийн нууцыг хадгалах үүргээсээ татгалзсаны илэрхийлэл боллоо. Нөгөөтэйгүүр намууд хувь хүний нууцыг задруулахгүй гэсэн баталгааг аль ч хуульд тусгаагүй нь иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болов. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөцхөн харахад хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч байна. Цаашид ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн заалтаар зарим иргэн ҮХЦ-д зарга үүсгэхээр зэхэж байна. “Бушуу туулай борвиндоо баастай”-н үлгэрээр яаран сандран баталсан сонгуулийн хууль ҮХЦ-ийг ирэх жил амраахгүй бололтой. 

П.Батбөх 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419