Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаажээ
Ц.Сандуй, А.Ганбаатар нарын Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлж, хаалттай явагдсан. Тэгвэл дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаажээ. Улмаар Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв.