"Мерседес"-ийн эзэмшигч "Даймлер" компани 10 мянган ажлын байраа цомхотгоно
Алдарт "Мерседес Бенз"-ийн эзэн Германы томоохон автомашин үйлдвэрлэгч “Даймлер” компани удахгүй 10 мянган ажлын байрны цомхтгол явуулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгджээ. Тус компани цахилгаан автомашины хөгжүүлэлтээ эрчимжүүлэх үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа аж.
Алдарт "Мерседес-Бенз" маркийн автомашинаараа олонд танигдсан "Даймлер" компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж эхэлсэн учраас энэ салбарын технологи хөгжүүлэлтэд хангалттай хөрөнгө оруулалт хийхийн тулд ажлын байрны цомхтгол явуулахаар болжээ.
Тус компани шинээр гарч ирж буй салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, шинэ технологийг хөгжүүлэхийг хамгийн гол зорилгоо болгоод байгаа аж.
Дэлхийн 17 оронд үйлдвэртэй "Даймлер" энэ бодлогын хүрээнд 2022 он гэхэд шинэ бүтээгдэхүүнээ танилцаалахаар төвөвлөөд буй. Тиймээс тэд одоогийн ажиллах хүчний зардлыг 1.4 тэрбум еврогоор бууруулж шинэ бүтээгдэхүүндээ хөрөнгө оруулахаар болжээ. Тус компани дэлхийн хэмжээнд 300,000 ажилтантай бөгөөд үүгээрээ дэлхийд дээгүүрт ордог юм. Өмнө нь мөн "Ауди" компани мөн 9500 ажлын байраа цомхтгоно гэж мэдэгдсэн аж.