"Bloomberg" агентлаг худал мэдээ нийтэлснийхээ төлөө 7.6 сая ам.доллараар торгуулжээ
Эдийн засгийн мэдээ гаргадаг "Bloomberg" агентлаг "Vinci" хэмээх компанийн тухай худал мэдээлэл нийтэлснийхээ төлөө Францын талд 7.6 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ.
"Bloomberg" өнгөрсөн долоо хоногт тус компанийн гүйцэтгэх захирал авилгын хэрэгт холбогдсоны улмаас баривчлагдсан гэсэн мэдээлэл нийтэлжээ. Гэвч энэ нь худал мэдээлэл болж таарсан бөгөөд үүнээс болоод "Vinci"-ийн хувьцааны ханш 18 хувиар буурчээ. Үүнийг "Vinci" компани тэр даруй мэдэгдэж залруулга хийсэн ч тус компанийн хувьцаа эзэмшигч нар олон сая еврогийн алдагдал хүлээсэн байна
"Bloomberg" агентлаг тус мэдээллийг оруулахаасаа өмнө нь үнэн эсэхийг нь шалгаж үзээгүйг Францын хэвлэл мэдээллийн зохицуулах хорооноос илрүүлсэн учраас дээрх торгуулийг тавьсан гэж засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.