Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ дэмжиж, Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдож байв.
Тэрээр аравдугаар сарын сүүлчээс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа очоогүй байна. Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулахаас татгалзсан. Мөн түүнийг эзгүй хугацаанд Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг томилгоо, бүтцийн өөрчлөлт хийх зэргээр албан үүргийг нь гүйцэтгэж байгаа гэж буй.
Харин УЕПГ-аас 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд “...Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар 2019 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ” гэсэн мэдээллийг албан ёсны сайтдаа тавьсан байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин