Алт цэвэршүүлэх үйлдвэрийн эрх авах бичиг баримтыг бүрдүүлжээ

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн эрх авах бичиг баримтыг бүрдүүлжээ

Өнгөрсөн намар  Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг судалж, шийдвэрлэхийг Монголбанкинд үүрэг болгосон билээ. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төслийн судалгааг хийх ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа.

Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлсээр өдийг хүрчээ. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг аж. Монголбанк нэг унц алтыг 1-1.5 ам.доллараар Швейцарь улсад цэвэршүүлдэг юм байна.

Нэг унц нь 28.3 граммтай тэнцдэг. Үүнээс үзвэл Монголбанк алтаа цэвэршүүлэх зардалд багагүй мөнгө зарцуулдаг бололтой. Өнгөрсөн онд л гэхэд 22 тонн алт худалдан авсан. Үүнийг цэвэршүүлэх зардалд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг аж. Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тооцоолж байгаа. Тэгвэл алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахад 81.9 сая ам.доллар шаардлагатай хэмээн ТЭЗҮ-д тусгаад байгаа бол 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлахдаа алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд “Эрдэнэс алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХК-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өгөхөөр болсон билээ. Тус улс жилд 70 тонн алт үйлдвэрлэдэг бөгөөд “Тау-Кен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99.99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болсон туршлагатай. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцоод ирсэн билээ.

Тэгвэл Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хамгийн сүүл мэдээлэл хийхдээ  “Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа. Алт цэвэршүүлэх  үйлдвэр баригдсанаар эдийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 грамм, 10 грамм, 100 грамм гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна” гэсэн юм.

Олон жилийн турш “Алт хөтөлбөр” хэмээн ярьж хэрэгжүүлж ирсэн ч цэвэршүүлэх үйлдвэртэй болоогүй байгаа манай улсын хувьд уг үйлдвэр эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Тухайлбал, Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх, төгрөгийн ханш тогтворжуулахад чухал үүрэгтэй.  Өнөөдрийг хүртэл гадаадын улс орнуудад алт, мөнгө цэвэршүүлж, боловсруулж, тээвэрлэж, даатгуулж байгаа зардлыг цогцоор нь хэмнэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлын хангах зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой юм.

Алтны салбарын сүүлийн үеийн мэдээллийг хүргэхэд манай улс энэ онд  7.5 тонн алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс дөрвөн тонноор их байгаа аж. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42.2 мянган ам.доллар байсан бол энэ онд 46.2 мянган ам.доллар болж 4.1 мянган ам.доллараар өсчээ.  Харин улсын төсөвт алтнаас 112.5 тэрбум төгрөг  төвлөрүүлсэн байна. Алтны экспорт үнийн дүнгээр 344.3 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 199.8 сая ам.доллараар өссөн байна. Нийт 14.84 тонн алт олборложээ. Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алт тушаалт тогтвортой өсч байгааг албаныхан онцолсон юм. “Алт-2” хөтөлбөрт тусгаснаар алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тоннд хүргэх зорилт дэвшүүлжээ. Монголбанкны судалгаагаар алт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4 тонн, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тоннд  хүрэх боломжтой гэж үзсэн байдаг.

Б.Намуунтамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419