Цагаачдыг хууль бусаар хил давахад тусалдаг 800 гаруй фэйсбүүк групп байна
Фэйсбүүкт одоогийн байдлаар цагаачдыг хууль бусаар хил давуулах үйл ажиллагаа явуулдаг 800 гаруй групп бий гэсэн судалгаа гарсан байна. Тэд хууль бус цагаачдыг өөрсдийн усан онгоцоор газар дундын тэнгис гатлахад тусалж, Европ руу гарган хэрэгтэй бичиг баримтаар хангах үйлчилгээ үзүүлдэг аж. Гэхдээ уг аялал нь амжилтгүй болох тохиолдол олон юм. Ганц энэ жилд л гэхэд 1500 дүрвэгчид газар дундын тэнгисийг хууль бусаар гатлах гэж байгаад амиа алдсан судалгааг НҮБ гаргасан байна.
"Уг группуудыг олж, үйл ажиллагааг нь хаах боломж, бололцоо фэйсбүүкт бүрэн бий. Гэсэн хэдий ч тэд үүнийг хийхийг хүсэхгүй байгаад хамгийн гол учир нь байгаа юм. Хүмүүсийг хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагаатай холбоотой ямар ч пост, хуудас, групп фэйсбүүкт байх ёсгүй" хэмээн Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх албаны дарга Том Даудалл хэлсэн байна.