Бээжин хотод их хэмжээний цас орсны улмаас нислэгүүд цуцлагдаж, зам хаагджээ
Өнгөрсөн ням гаригт Хятадын нийслэл Бээжин хотод их хэмжээний цас орж шуурсны улмаас олон улс болоод орон нутгийн бүх нислэгүүд цуцлагдаж, автомашины зам түр хугацаанд хаагдсан байна.Орон нутгийн цагаар өглөөний 03:30 гэхэд нийт 166 нислэг цуцлагдсан бөгөөд нийт 6 сая гаруй автомашин зам дээр гацсан байжээ.
Мөн хэт их цас орсноос болоод зам хөлдсөн учраас зам дээр явах дээд хурдыг огцом бууруулсан байна. Азаар их цас орсны улмаас ямар нэг осол гараагүй аж.
Орон нутгийн удирдлагууд цасыг арилгахаар 10 мянга гаруй ажилчин гаргасны ихэнх нь цэргүүд байжээ. Одоогийн байдлаар Бээжин хотын нийт замын 60 хувийг цэвэрлэж дуусаад байгаа гэнэ.