Америк улс газрын тосны үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлж эхэлжээ
АНУ-ын газрын тосны салбар өдөрт 12 сая баррель нефтийг үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж эхэлжээ. Ердөө 10 жилийн өмнө өдөрт 5-хан сая баррель үйлдвэрлэдэг байсан юм. Энэхүү өөрчлөлтийг Ерөнхийлөгч Дональд Трампын явуулж буй дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжих бодлогын үр нөлөө хэмээн ажиглагч нар дүгнэж байгаа аж. АНУ-ын араас газрын тос үйлдвэрлэлтээр Саудын Араб болон ОХУ жагсаж байгаа юм.
Улмаар газрын тос төдийгүй хүн металлын үйлдвэрлэлээр АНУ дэлхийд тэргүүлэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын компаниуд төрөл бүрийн технологид ашиглагддаг хүн металлыг Хятадаас хямд үнээр авдаг байсан ч худалдааны дайнаас болоод дотоодын уурхайгаас авах нь илүү хямд тусах болсон байна. Мөн ойрын 5 жилд АНУ өдөрт 20 сая баррель шатахуун үйлдвэрлэх төлөвтэй байгааг ОПЕК-ийн оны эцсээр гаргасан тайланд дурджээ.