Япон, Өмнөд Солонгос, Хятадын төрийн тэргүүнүүд Бээжинд уулзжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Бээжин хотноо уулзжээ. Тэдний уулзалтын гол сэдэв нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, АНУ-ын эхлүүлсэн худалдааны дайн байсан бөгөөд 3 улсын удирдагчид дээрх асуудлуудыг ойрын хугацаанд шийдэх шийдлийг олохыг нэн тэргүүний зорилтоо болгожээ.
Эхлээд Хятадын тэргүүн Абэ Шинзо, Мүн Жэ Ин нартай нэг нэгээр нь хүлээн авч уулзсан байна. Мөн Япон , Өмнөд Солонгосын төрийн тэргүүнүүд уулзаж 2 орны хооронд үүсээд байгаа хурцадмал асуудлыг эцэслэх тухай хэлэлцжээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятад улс ОХУ-тай хамтран Хойд Солонгост тавиад байгаа эдийн засгийн хоригийг дуусгах хүсэлтийг НҮБ-д тавьсан юм. Одоо энэ хэлцэлдээ Япон, Өмнөд Солонгосыг нэгтгэхийг Хятадын төрийн тэргүүн хичээж байгаа гэж олон улсын ажиглагчид үзжээ.