“Лалын улс” бүлэглэл Иракийн нутагт дахин хүчирхэгжиж эхэлжээ
Анх 2014 онд Ирак улсын газар нутаг дээр бий болж, Ойрх Дорнодын хэд хэдэн улсыг эрхшээлдээ оруулаад байсан “Лалын улс” бүлэглэл 2018 оны эцэс гэхэд газар нутгийнхаа ихэнх хэсгийг алдаад байсан билээ. Тэгвэл тус бүлэглэл Ирак улсад ахин хүчирхэгжиж эхэлсэн тухай АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлжээ.
Тус нутагт байгаа Курд гаралтай иргэд болон Иракийн армийн албаныхны мэдээлж байгаагаар "Лалын улс" бүлэглэл Иракийн хойд хэсгээр амьдардаг иргэдийг эгнээндээ элсүүлэх болсон байна. 2 жилийн өмнө "Лалын улс" бүлэглэлийн удирдагч АНУ-ын зэвсэгт хүчнийхэнд алагдсанаас болоод Иракийн газар нутгийг орхиж гарсан боловч шинэ удирдагчтай болсон учраас ийнхүү Иракт буцаад хүчирхэгжиж байгаа юм байна.
Иракийн алан хядагчидтай тэмцэх албаны даргын хэлж байгаагаар "Лалын улс" аль хэдийн өмнө байсантайгаа дүйцэхүйц хүчирхэг болсон бөгөөд удахгүй томоохон хэмжээний дайралт хийх төлөвтэй байгаа гэнэ.