Герман улсын Дэлхийн хүн амын сан (DSW) -ийн тооцоолсноор шинэ жилийн баярын үеэр дэлхийн хүн амын тоо 7.75 тэрбумд хүрэх ажээ.
Дэлхийн хүн ам дунджаар секундэд 2.6-аар нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 10 жилд нас баралтын тоо огцом багассан учраас хүн амын тоо огцом нэмэгдэж байгаа аж.
Анх дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн тоо 1804 онд л 1 тэрбумд хүрч байсан бол 1960 он гэхэд дэлхий гурван тэрбумыг давж байжээ.
Энэ эрчээрээ манай гариг 2023 он гэхэд 8 тэрбум хүнтэй болох бөгөөд магадгүй бөгөөд энэ тоо ердөө 63 жилийн дараа 250 хувиар өснө хэмээн эрдэмтэд тооцоолсон байна.