Францын шударга өрсөлдөөний газар өнгөрсөн баасан гаригт "Google" компани өрсөлдөгч байгууллагуудаа дарамталсан, "Google Ads" үйлчилгээ хууль бус сурталчилгаа цацсан гэдэг үндэслэлээр 150 сая евро (167 сая ам.доллар)-ын торгууль ногдуулжээ.
Европын орнууд харьцангуй бага татвар төлдөг хэмээн шүүмжлүүлдэг "Google", "Facebook", "Apple", "Amazon" зэрэг АНУ-ын томоохон технологийн компаниудад тавьдаг хяналтаа чангатгаж байгааг энэ үйл явдал баталлаа гэж шинжээчид үзэж байгаа аж.
Мөн өнгөрсөн 9-р сард "Google" компани санхүүгийн луйврын хэргийг шийдвэрлэхийн тулд Францын эрх баригчдад 1 тэрбум евро төлөхийг зөвшөөрч байсан билээ.