Куба өнгөрсөн бямба гаригт болсон парламентын чуулганаар түүхэндээ анх удаа Ерөнхий сайдаа сонгожээ.
Кубын Аялал жуулчлалын сайд 56 настай Мануэль Марреро Крузыг Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел таван жилийн хугацаатайгаар тус албыг хаших юм. Тэрбээр 16 жилийн турш аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэсэн аж. Кубын саяхан шинэчлэгдсэн үндсэн хуульд заасны дагуу Үндэсний ассамблей хуралдан баталсан байна.
"Энэ тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг бол засаглалын эрхийг нэг хүнд төвлөрүүлэхгүй, олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой" гэж Кубын ахмад дипломатч Карлос Алзугарай мэдэгджээ.
Фидель, Раул Кастро нар хагас зуун жилийн турш Куба улсыг захирсан бөгөөд өнгөрсөн жилээс тус орны үндсэн хууль өөрчлөгдсөний хүчинд шинээр гарч ирсэн эрх баригчид илүү ардчилсан засаглалыг нэвтрүүлж эхэлсэн билээ.
Раул Кастро Кубын Коммунист намын тэргүүний дээр тус орны хамгийн хүчирхэг улс төрийн албан тушаалтан хэвээр байгаа юм. Раул Кастро 2021 он байр сууриа бүрэн орхиж, түүний орыг Диаз-Канел эзлэх аж.