Нар наашилж, ес эхэллээ
Өнөөдөр "өвлийн туйл" буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Хэдийгээр өнөөдөр жилийн хамгийн урт шөнө, богино өдөр болж, цаашдаа өдөр бага багаар уртасч эхлэх хэдий ч Монголчууд энэ үеийг өвлийн улирлын оргил хүйтний үе хэмээж, есөн ес 81 хоногоор тоолдог уламжлалтай.
Есийг нялх, идэр, өтөл гэж гурав хуваадаг. Эхний нялх, идэр гурван есийн үед өвлийн улирлын хүйтний үе давхцдаг. Таван ес эхлэх үеэр хаврын урь орох улирал эхэлдэг.
- Нэг есд нэрмэл архи хөлдөнө
- Хоёр есд хорз архи хөлдөнө
- Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
- Дөрөв есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
- Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
- Зургаа есд зурайсан зам гарна
- Долоо есд довын толгой борлоно
- Найман есд нял шал болно
- Есөн есд ерийн дулаан болно